ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХАТАГТАЙ ДОКТОР УРЗУЛА ФОН ДЕР ЛАЙН МАНАЙ УЛСАД АЙЧИЛЛАА


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчиллаа.Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн Төрийн хүндэт харуул угтлаа.

Одоогоос арван жилийн тэртээ ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг манай улсад айчилж байсан бөгөөд түүнээс хойшхи томоохон албан ёсны айлчлал болж байна.Хатагтай Урзула фон дер Лайн 1958 оны 10 дугаар сарын 8 ны өдөр Бельгийн Вант улсад төрсөн, нөхөр 6 хүүхэдтэй. Эмч мэргэжилтэй, 45 наснаасаа Улс төрийн алба хаших болсон байна. ХБНГУ-ын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд манай 2 улс иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжиж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын үеэр тэмдэглэн хэллээ.

Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ зүй ёсоор ордог.Харин манай 2 улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Үүний нэгэн тод илрэл бол 2009 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэрэг дайчидтай хамтран Исламын Бүгд найрамдах Афгинастан Улсад "Шийдвэртэй дэмжлэг" нэртэй олон үндэстний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм. Өнөөдөр ч мөн 2 улсын Цэргийн алба хаагчид Исламын Бүгд найрамдах Афганистан улсад мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21