САЛБАРЫН САЙД ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ


Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны "Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/272 дугаар тушаалаар шинэчлэн батлан, нийт сургуулиудад хүргүүлээд байна. Яамнаас шинээр батлагдсан Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг энэ сарын 25-нд багтаан зохион байгуулах чиглэл өгсөн юм.

Чиг үүрэг:

36.12. Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

36.12.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;

36.12.2. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох.

36.12.З. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох;

36.12.4. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;

36.12.5. сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

36.12.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.

36.13. Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.

36.15.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.

Мөн Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газартай уялдаатай, чиглэл авч ажиллаж хэвших, сургуулийнхаа Удирдах зөвлөлийн дүрмийг шаардлагатай бол шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг оруулах, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан сургуулийнхаа хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж дэмжлэг үзүүлэх, "Оюутны хөгжлийн зээл" хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалтын төлбөрийг оновчтой тогтоох, сургалтын төлбөрийг оюутнуудад дарамтгүй, хичээлийн семестрээр авч байх үүргийг сургуулийн захиргаанд өгсөн юм.

Түүнчлэн сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрийг тогтоохдоо яамны Дээд боловсролын бодлогын газартай хамтран ажиллах, сургуулийн төсөвт багш, ажилтны цалин, урамшууллыг үр дүнгээр нь тооцох асуудлыг судлах, Багшийн болон Оюутны хөгжлийн хөтөлбөр боловсруулж, батлах, сургуулийн багш, оюутны ёс зүйн дүрмийг өөрчлөх, "Орлоготой оюутан" хөтөлбөрийн төлөвлөгөөг онцгой анхаарч хэрэгжүүлэхийг тусгажээ. Улмаар сургууль хөгжүүлэх сангийн дүрмийг шинэчлэн батлах, сургуулийн хичээлийн жилийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гарган Дээд боловсролын бодлогын газарт ирүүлэх, санхүүгийн аудитын дүгнэлтийг хэлэлцэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хяналт тавьж ажиллах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, мэдэгдэх чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22