БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА


Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой "Боловсрол шинэчлэл-2018" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Мишээл экспо" төвд боллоо. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 23-ны Ням гариг хүртэл үргэлжилнэ.

Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны хичээлийн жилээс их, дээд сургуульд элсэх суралцагчийн мэдлэг чадвар, хандлагын түвшинг тодорхойлох чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн ирээдүйн чиг хандлага, төгсөгчдийн ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн элсэлтийн үндэсний хэмжээний босго оноог 480 байхаар тогтоож тушаал гаргасан. Хэдийгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр дипломтой ажилгүйчүүд олноор бий болоход нөлөөлж буй статистик дүн, мэдээ байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн сөрөг үзүүлэлтийг багасгах зорилгоор Элсэлтийн шалгалтын босго оноог нэмж, их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөлөө. Мөн энэ хичээлийн жилээс элсэх элсэгчид Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй авах шинэ журам хэрэгжиж эхэлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-аас дээш оноо авсан суралцагчид, голч дүн нь 2,8-аас дээш оюутнууд энэхүү зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл оюутан, сурагч та бүхнээс ихээхэн зүйл шалтгаалах цаг үе ирээд байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22