РИО ТИНТО ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХОЙШЛУУЛАХ УУ?


Оюу Толгойн гүний уурхайн ашиглалтыг эхлүүлэх хугацаагаа хойшлуулж байгаагаа Рио Тинто компани мэдэгдсэн тухай mining.com сайтад мэдээлжээ.Монгол улсын Өмнөговь аймагт байрлах Оюу Толгой төслийн хүрээнд алт, зэсийн уурхайд хийх 12 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд төлөвлөсөн тухай уг сайтад нийтэлжээ. Оюу Толгой төслийн хүрээнд 2021 оны гуравдугаар улиралд баяжмалуудаа дэлхийн зах зээлд нийлүүлж эхлэх боломж дээрх 12 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаас татгалзах тухай Рио Тинто мэдэгдсэнийг Засгийн газарт нь өгч буй анхааруулга гэж Австралийн сэтгүүлч бичсэн байна. Хэрэв хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол төлөвлөгөөт ажил хойшлогдож 6 сараас дээш хугацаагаар нөхцөл байдал хүндрэх аюултай аж. Рио Тинто компанийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой төсөл жилд 560.000 тонн зэс болон алт гаргаж авах боломжтой юм. Компанийн захирлуудын зөвлөл нь хоёр жилийн өмнө гүний уурхайн өргөтгөлийг баталсан боловч тус улсын Засгийн газар нь шинээр нөхцөл байдал үүсгэсэн бөгөөд татварын ялгаатай байдлаас гадна эрчим хүчний гэрээг гаргаж ирсэн хэмээн эх сурвалж өгүүлсэн байна. Учир нь уул уурхайгаас хүртэх баялгийн ноогдол ашиг улс орны эдийн засагт чухал нөлөөтэй ч хөрөнгө оруулагчид нөхцөл байдлыг удаашруулахад дээрх хүчин зүйлүүд нөлөөлсөн гэжээ. Тус компани нь Оюу Толгойн уурхайн эхний үе шатанд 7 тэрбум доллараар илүү хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч гэдгийг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21