Н.ЦЭРЭНБАТ: АГААРЫН БОХИРДОЛ 50 ХУВИАР БУУРАХГҮЙ БОЛ БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЕ


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах, утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна. Бидний эрүүл мэнд маш чухал. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн 52 хувь нь, хүүхдийн 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй. Зүрх судасны эмгэг 20 хувь. Нийслэлийн хүн амын нас баралт 9 хувьтай байна. Уушиг зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8 хувьтай, уушигны хавдар өвчлөл 39.9 хувьтай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушигний багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдээс 40 хувиар бага байна. Энэ нь хүүхдүүд багаасаа ийм суурь өвчтэй болж байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдэлтэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын 220 мянган гаруй айл өрхийн галлагаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудаас, 4 хувь нь хөрсөн дээр тогтсон бохирдлоос бий болж байгаа. Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр нэмэгдэж байна. Захиргааны аргаар арга хэмжээ авч байгаа ч шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

50 тэрбумаар хамгийн ихдээ 10 мянган айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах учраас энэ шийдлийг сонгосон.Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе. Үйлдвэрлэгч энэхүү төхөөрөмж тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд 9 сарын турш ажиллаж байна. Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын "HAIER" группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж. Үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа. Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд сарын цахилгааны хэрэглээн дээр нь дунджаар 22 мянган төгрөг нэмэгдэж гарна. Цаашид хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллана. Айл өрх энэхүү төхөөрөмжийг хэрэглэснээр эрчим хүч доголдохгүй байх хэмжээнд судалж байгаа" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 1 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 1 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 3 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 3 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 4 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 4 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 4 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 4 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 13 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 21 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 22 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 23 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ Өчигдөр