ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр "МАК" ХХК-ийн "Евро блок" болон тус компанийн "Хөх цав" цемент, шохойн үйлдвэртэй танилцлаа.

2015 онд ашиглалтад орсон "Евро блок" үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм.

Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Жилд сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй "Хөх цав" үйлдвэр 2017 оноос ажиллаж буй ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Энэхүү бүтээн байгуулалтад 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байгааг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.


Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын ажлын бүтээн байгуулалтад монголчууд ажиллаж буй бөгөөд орон нутгаас 120 гаруй ажилчин ажиллуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга, барилгын бусад материалууд, нийт ажилчдын хэрэглэх хоол хүнс, ахуйн барааг худалдан авч, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг нутгийн удирдлагууд тэмдэглэж байлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм юм. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.

Дорноговь аймагт ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш буюу энэ сарын 16-нд Говьсүмбэр аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр