Г.ЗАНДАНШАТАР САЙДАД ШАТАХУУНЫ ҮНЭЭС ИЛҮҮ “ГОЁ” ЮМ БАЙНА


Шатахууны үнэд дарлуулсан Монголчууд мөддөө тайвшрах янзгүй. Угаас үнэ нэмэгдэх тоолонд бууруулна, тогтворжуулна гэсэн сайд, даргын үгэнд дахиад итгэвэл ард түмэн тэнэг болох биз.

Шатахууны үнэ нүдэн дээр өсөөд байгааг сурвалжлах эрх, үүргийнхээ дагуу хэвлэлийнхэн ч тал бүрийн эх сурвалж, дарга даамал руу гүйж эхэлсэн. Тэр дундаа гүйцэтгэх засаглалын "тогоог барьж" байгаа ЗГХЭГ-ын даргын мэдэгдэл чухал учраас Г.Занданшатар сайд руу хандах нь зүйн хэрэг юм. Гэтэл Г.Занданшатар сайд шатахууны үнийн асуудлаар яриа өгөх хүсэлгүй. Удахгүй Оюутолгойгоор "гоё" юм ярина гээд бултаж гүйгээд байв.

Тэгвэл тэр "гоё" юмаа Г.Занданшатар сайд өнөөдөр ярилаа. Ингэхдээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ ойлгомжгүй, уялдаа логик муу, эргэж буцсан баахан юм хольж хутгаж орхив. Ардаа бөөн асуултын тэмдэгтэй.

Мэдээж Оюутолгойн асуудлаар Рио Тинтотой таван үндсэн асуудлаар зарчмын хувьд тохирлоо гэдэг нь том мэдэгдэл байж болох. Гэвч сайдын баярлаад сүйд болоод мэдээлэл өгөөд байгаа нэгдүгээр сэдэв буюу Оюутолгойн 34 хувийг эзэмшихэд монголын тал зээл авсан. Энэ зээлийн хүүг бууруулна гэж хэлсэн. Яг хэдээр бууруулсан бэ, хэдэн төгрөгийн ашиг монголд гарч ирж байгааг нь лавлахад "Хэдэн хувиар бууруулна" гэж яриагүй гэв. Өөрөөр хэлбэл, 0,1 хувиар бууруулахад бид баярлах ёстой аж. Нэг ёсондоо шийдээгүй асуудлаар сэтгүүлчдийн, Монголчуудын тархийг угаав.

Хоёрдугаарт, Тавантолгойд цахилгаан станц барьснаар Оюутолгой Тавантолгойг цахилгаан эрчим хүчээр хангах талаар зарчмын хувьд тохирлоо гэж сайд амьсгаа өндөр сайрхаж ярив. Гэтэл цахилгаан станцын асуудал бол гэрээгээр хүлээсэн үүрэг гэдгийг иргэд бүгд мэднэ. Харин гэрээгээр хүлээсэн үүргийг шахаж ажиллах ёстой Н.Багабанди гуайг хэлд оруулах хэрэгтэй юм.

Гуравдугаарт, Оюутолгойгоос 34 сая ам.доллар авахаар болжээ. Бодит байдал дээр ЗГ-АА монголын татварын байгууллага 155 сая ам.долларын татварын акт тавьчихаад байхад Рио Тинто татварын байцаагчийн өмнө хэгжүүрхээд сууж байгаа талаар хэвлэлийн багагүй хугацаанд ярьж, хөндлөө. Уг нь татварын зөрчлийн 20 -хон хувийг аваад баярлаад суух учиргүй юм.

Товчхондоо, Г.Занданшатар сайдын мэдээлэл ийм. Шатахууны үнийн хөөрөгдлийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гээд монголчуудын амьдралд хамгийн их нөлөөлж байгаа асуудлаас өөр том юм энэ улсад одоохондоо үгүй баймаар. Шатахууны үнийг бууруулах талаар гарц гаргалгаа, шийдэл ярихаас бултаж зугтдаг мөртлөө цаас барьж гарч ирээд ойлгомжгүй зүйл ярих. Үгүй ядахад энэ мэт том сэдвээрээ Засгийн газар Г.Занданшатараас өөр энэ талын мэдлэг, мэдээлэл өгчих, цэгцтэй ярьчих хүнээр яриулвал. Үнэндээ Оюутолгойн гэх нэрний ард олигтой шийдэлд хүрээгүй асуудлаар амбицилахаас илүү ард түмнийхээ бодит амьдрал руу нэг өнгийчихвөл. Сэтгүүлчдийг Монголын ард түмэнтэй нь басахаа больчих хэрэгтэй!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21