ЭЗБХ: ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ


Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг томиллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах" үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн хувиар мэдээлэл танилцуулсан. Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлт гарсан байгаа бөгөөд Ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж байгаа гэв. Асуудлыг хэлэлцэх бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд уг Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг шуурхай хэлэлцэх боломж нээлттэй байгааг Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хэллээ. Ингээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Төслийн хэлэлцүүлгийг бүх талын оролцоотойгоор хэд хэдэн удаа зохион байгуулсан талаар тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна. Үүний зэрэгцээ гадаад секторын статистикийн мэдээг боловсруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлж буй хүчин зүйлийг хязгаарлаж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, банк, санхүүгийн системийн чадавхийг сайжруулах үүднээс зохицуулалтыг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах шаардлага бийг мөн онцоллоо. Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагч дурдав.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхдээ валютын нөөцөө 1 жилийн импортын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэх амлалт авсан. Одоогоор 6 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа бөгөөд дээрх үүргээ биелүүлэх шаардлага бий. Иймд дээрх хуулийг шинэчлэн өөрчилж, валютын зах зээлийг тогтвортой болгох шаардлага бий. Банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг хяналттай болгож, тэдгээрийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээг валютын захын тайлан, мэдээнд тусгадаг болгож, валютын захын энэ хэсгийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд нэн даруй хамруулах шаардлагатай байна. Ингэснээр гадаад валютын дотоодын захад оролцогчид шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн дээрх төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 4 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 7 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 8 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 9 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 9 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 10 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 11 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 12 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 14 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 14 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 14 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 15 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 15 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр