СУМЫН ЗАСАГ ДАРГА ХАНДИВ НЭРЭЭР 25 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ


Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Шалгалтаар С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж "Шижир Аранжин" ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж "Сод Мичид" ХХК-иас 300 мянга, "Монгол болгар гео" ХХК-иас 150 мянга, тус сумын "Хөгжлийн төвийн барилга"-ын засвар үйлчилгээний зардалд зориулан "Хонгор Манхан" ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авчээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүссэн байна.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21