О.АЛТАНСҮХ:3.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАВИЛГА АВНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ?


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс Хүүхдийн хөгжил, хамгааллын 6.4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар тодруулсан юм.

-Улсын Их Хурлаас 2018 онд Хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Энэ төсвөөс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга худалдан авчээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан.

Хүүхэд хамгааллын асуудал олон салбар хамтарч хийж хэрэгжүүлдэг онцгой ажилтай салбар. Уг зардлаас 1.35 тэрбумыг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч охидыг нөхөн сэргээх, хараа хяналтгүй хүүхэд зэрэгт "Нартхангай" хүүхэд хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулахаар төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа үйл ажиллагаанд зориулж 590.0 сая төгрөгийг төрийн болон төрийн бус байгууллагуудад зарцуулсан байна.

Мөн хамтарсан багийг үйл ажиллагаанд зориулж 453,7 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан. Энэ бүгдийг нэг дор танилцуулах боломжгүй учраас дэлгэрэнгүй задаргааг олон нийтэд танилцуулж өгөх хэрэгтэй.

Зургаар харуулъя.

-2018 оны төсвөөс тавилгад хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?

-Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, "Өнөр бүл" хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая төгрөгийн гээд нийт 192,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Гэхдээ бид албан тасалгаандаа тавилга аваад тавьчихаагүй,хэрэгцээт газар нь авсныг анзаарсан байх.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сургалт их зохион байгуулсан. Гэхдээ үр дүн гараагүй гэсэн яриа ч байна?

-2018 он их онцлог жил. Шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн орчин, анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, хуулиар заагдсан үйлчилгээ нэг бүрийг нэг мөр ойлгуулах зэрэг ажлуудыг зайлшгүй хийх шаардлага бий болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийн тухай хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах нь нэг талаас олон нийтийн оролцоонд түшиглэн хамгаалах хуулийн концепцитэй.

Хуулийг нийгмийн салбарт бүх оролцогч бүр нэг мөр ойлгох шаардлагатай тул ийм сургалтуудыг хийхээс өөр аргагүй байсан. Тиймээс 609 хамтарсан багийн 4634 гишүүдэд, бүх шатны Засаг дарга нар 1613 хүн, нийслэлийн хороодын хэсгийн ахлагч 1504, сургуулийн нийгмийн ажилтнууд 650 хүн, хөдөлмөр, эрүүл мэндийн салбарын 600 гаруй ажилтнуудад, 65 мянган эцэг эхэд хүүхэд хүмүүжлийн эерэг арга гээд томоохон сургалтууд хийсэн.

Сургалтууд хуулийг нэг мөр ойлгуулах, ажлын байранд тулгарч байгаа хүндрэлд зөвлөгөө өгөх зэрэг онцлогтой байсан юм.

-Энэ жил хэчнээн хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бэ?

-2018 онд манай байгууллага 17483 хүүдэд хамгааллын үйлчилгээ, 99750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээг хүргэсэн. Үүнээс аюулгүй байдлыг хамгаалж түр хамгаалсан хүүхэд 939 хүүхэд, тэр дундаа газар дээрээс нь шуурхай тээврийн хэрэгслээр 486 хүүхдийг хамгаалж үйлчилгээ үзүүлсэн байгаа. Хууль зүйн туслалцааг 494 хүүхдэд, 774 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд, 170 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулсан байна.

Тодруулга өгсөнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 3 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 3 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 3 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 5 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 6 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 7 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 8 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 8 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 21 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр