УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Монгол түмний хайр хүндлэлийн хойморт заларсан, аугаа их аварга аав тань бурхны оронд залраад удаагүй байгаа болохоор барилдахад амаргүй байсан байх. Гэхдээ сүмогийн түүхэн дээд амжилтуудыг тогтоож, нэг ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Таны энэ гайхам амжилтыг бүх монголчууд, монголчууд төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогч хүн бүхэн бахархан биширч байна. Хорь шахам жилийн хичээл зүтгэлийн үрээр мэргэжлийн сүмогийн ноён оргилд гарч, монгол хүний авьяас чадварыг гайхуулан, Монгол эх орноо дэлхий ертөнцөд сурталчилж буй Монголын хүү, нутгийн дүү Танд улам их амжилт, сайн сайхныг ерөөе гээд дурсгалын зүйл гардууллаа.

Их аварга Мөнхбатын Даваажаргал:

-Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Аавынхаа үүсгэн байгуулсан "Их шавь" биеийн тамирын дээд сургуулийн "Их шавь" цогцолборын нээлтэд оролцоод буцна.

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос намайг "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгч (Olympic Ambassador)-өөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа гэв. Тэрбээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.


УИХ-ын дарга М.Энхболд Монголд мэргэжлийн сүмогийн холбоо байгуулах ажилд оролцож, түрүү бөхөд гардуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2003 онд санаачилж, бүтээлгэж байснаа дурсав.

Хакүхо М.Даваажаргал тэр үед дөнгөж дээд зиндаанд дэвшсэн, энэ цомыг хэзээ нэгэн цагт авна даа гэж бодож байснаа сонирхуулав.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны медаль, Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан домогт бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд аваргын төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд болох юм байна.

Уг тэмцээнийг жил бүр "Хакүхо сан"-гаас ивээн тэтгэж, зохион байгуулдаг билээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25