ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ ТӨРИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО


Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёд Их аварга Хакухо М.Даваажаргал уналгүйгээр 15 даван 41 дэх удаагаа түрүүлсэн юм.. Тэгвэл Хакухо аварга өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын даргатай уулзсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ удаагийн башё онцгой сайхан барилдаан боллоо?

-Энэ жил гэмтэл бэртэл ихтэй, аав маань бурханы оронд заларсан сэтгэл санааны байдал сайнгүй байсан. Есдүгээр сарын башё эхлэхийн өмнө бие сайн байгаагүй ч башё эхлээд бэлтгэл сэргээд эхэлсэн. Олон сайхан рекорд, 13 жил дараалан түрүүлж байгаа бөх байгаагүй юм билээ. 22 настайгаасаа аварга болоод ялсан даваа маань 800 болж, 19 настайдаа дээд зиндаанд гараад давсан даваа нь 1000 хүрч, босоо барилдсаар тэнгэрт хүрсэн аавдаа том амжилттай, сайхан мэдээтэй ирлээ.

-41 түрүүлэхдээ ганц ч унаагүй түрүүлсэн бас нэг рекорд эвдсэн шүү дээ?

-Би одоо босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр гиннесийн сертфикаттай болсон. Цаашид ч энэ рекордуудаа эвдээд явна.

–Нутагтаа хэд хонох вэ, ойрын үед ямар ажлууд төлөвлөж байна вэ?

– Хэд хоног эх орондоо амарч, аавын маань үүсгэн байгуулсан Их шавь дэвжээний шинэ цогцолборын шавь тавих ёслол есдүгээр сарын 27-нд 11.00 цагт болох ёслод оролцоно. Өнөөдөр УИХ-ын дарга миний гаргасан амжилтыг үнэлж, хүлээн авч уулзсанд маш их баяртай байна. Би одоо 2020 оны Токиогийн олимпийн хорооны элчин сайд гэж явж байгаа. Ирэх жилүүдэд хийх ажил маш их байна даа.

-Аварга Харумофүжи удахгүй зодог тайлна. Та зодог тайлах ёслолд оролцох уу?

-Есдүгээр сарын 30-нд Харумофүжигийн зодог тайлах ёслол, даах үргээх ажиллагаа болно. Тэр ажиллагаанд оролцоно. Би есдүгээр сарын 29-нд Япон явна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18