ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ҮНЭЭ НЭМЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА



Шатахуун импортлогч 18 компани шатахууны үнээ нэмэх саналаа Уул уурхайн яаманд хүргүүлжээ. Засгийн газар татвараас чөлөөлөхгүй бол шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмэхээ мэдэгдээд байгаа гэж эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Харин Уул уурхайн яамны зүгээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж хүлээлгээд байгаа аж. Шатахуун импортлогчид өнөө маргаашгүй үнээ нэмэх гээд Засгийн газрыг сүрдүүлж байхад салбар хариуцсан сайд Д.Сумьяабазар Ерөнхийлөгчийг дагаад айлчлалд морджээ. Өнөөдрийн байдлаар шатахууны импорт эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд гаалийн 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татварт 10 хувь, авто бензинийг онцгой албан татваргүй оруулж ирж байгаа бол дизель түлшийг тонн тутамд нь 280 000 төгрөгийн татвар төлж байгаа. Компаниудын зүгээс дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг тэглэхийг хүсч байгаа аж. Шатахууны татвараас жилдээ 200 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Сангийн яамны зүгээс татварыг бууруулах эсвэл компаниудад дотаци өгөх бололцоо байхгүй гэж мэдэгдлээ.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18