Б.БАЯРАА: Ц.ЦОГЗОЛМАА САЙД АА, ГАНЦХАН ЖИЛИЙН НАСТАЙ СУРАХ БИЧИГТ 5-6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, ХОГ ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬ


Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил түр хороо хамтран өнөөдөр БСШУСЯ-ны урд талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Тэд, ЕБС-ийн сурагчдын ном сурах бичгийг үйлдвэрлэхэд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг хэдий ч ганцхан жил хэрэглэгдээд хог дээр хаягддаг, мөн боловсрол болон эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах асуудлыг шийдэж өгөхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүсч жагссан байна. Энэ талаар жагсаал зохион байгуулагч, Б.Баяраа "Бидний жагсаал бол боловсролын салбар эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах зорилготой. Их дээд сургуулийн удирдлага, захирлын албан тушаалд мэргэжлийн бус, салбараа мэдэхгүй, хүмүүсийг намын томилгоогоор томилж байна. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилохыг шаардаж байна. Мөн боловсролын салбарыг дампууруулж байгаа сурах бичгийн бизнесийг эсэргүүцэж байна. Монгол Улс жил бүр 5-6 тэрбум төгрөгийн үнэтэй сурах бичиг хэвлүүлдэг. Энэ жагсаалд ашиглаж байгаа номнууд бол зөвхөн нэг ерөнхий боловсролын сургуулиас авч ирсэн сурах бичгүүд. Ганцхан жил хэрэглэгдээд дараа жил нь хэрэглэдэггүй. Нэг ч хэрэглээгүй боодлоороо актлагдсан номнууд хүртэл бий. Нийслэл болон хөдөө орон нутгийн бүх сургуулиуд дээр очоод асуугаад үзээрэй. Ийм номнууд олон бий. Монгол Улс цаас үйлдвэрлэдэггүй. Цаасыг валютаар авдаг. Дээр нь жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр нэг жил хэрэглэх настай чанаргүй сургалтын бодлого, сурах бичгийн технологийг зөрчсөн цаасан хог үйлдвэрлэж байна" гэв.

Жагсаал зохион байгуулагчид гурав хоногийн турш жагсаалаа үргэлжлүүлэх юм байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22