МОНГОЛБАНК 11,5 ТН АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ


Монголбанк 2018 онд алт худалдан авалтынхаа хэмжээг өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд хоёрдугаар улирлын байдлаар 11.5 тн алт худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар илүү байна.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлж буй "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа"аяны хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодлогын санаачлагуудыг гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар өнөөдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтаар Монголбанкнаас аяны хэрэгжилтийг танилцуулж, Алт 2 үндэсний хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулга хийлээ. Мөн Монгол Улсын алтны үйлдвэрлэлийн хэтийн төлөв, Улсын хилээр алт хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, Алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийн арга хэлбэр ба тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр оролцсон байгууллагууд илтгэл тавьж танилцуулав. Үүний дараа төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18