ӨГЛӨӨ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ УС УУХЫН АЧ ТУС


Япон улсад өргөн хэрэгдэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа 4 аяга ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчнөөс 100 % ангижирч болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ. Өглөө сэрсэн даруйдаа шүдээ угаахгүй хоосон ходоодон дээрээ 160 мл усыг дөрвөн удаа шууд ууна

·Дараачийн 45 минут юу ч идэж болохгүй

·Хоол идэхээсээ 30 минутын өмнө/хамгийн багадаа/ ус уу харин өглөөний хоол идсэнийхээ дараа 2 цагийн турш ус ууж болохгүй.

·Хэрвээ та шууд 4 аяга ус ууж чадахгүй бол эхлээд нэг аяга ус уугаад аажмаар бага багаар нэмэгдүүлсээр 640 мл усыг ууж чадах л болно.

1.Хорыг биеэс гадагшлуулна

Ус ууснаар , гэдэсний үйл ажилгаа идэвхэжнэ. Шөнийн цагаар таний бие өөрийгөө эдгээж бүх хорыг биеэсээ ялгаруулж цэвэрлэдэг байна. Хэрвээ та өглөө хоосон ходоодон дээрээ ус уух юм бол аюулт хорт бодисыг биеэсээ гаргаж эрүүл соргог байна. Их хэмжээний ус уух нь цусны эсийг шинээр төлжүүлж , булчингийн эсийг нэмэгдүүлдэг байна.

2.Бодисын солилцоог нэмэгдүүлнэ

Хоосон ходоодон дээр ус ууснаар бодисын солилцоог тань хамгийн багадаа 24%-иар нэмэгдүүлнэ. Хоолны хатуу дэглэм барьж байгаа хүмүүст энэ нь их чухал юм. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хоол боловсруулах системийг хурдасгана гэсэн үг. Шингээлт сайн болсноор та хоолны дэглэм барьж байгаа үед илүү амар байх болно.Дөнгөж сэрснийхээ дараа ус уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж , шим тэжээлийг шингээхэд дөхөм болгоно.

3.Зөв аргаар /эрүүлээр/ жингээ хаяхад тустай

Бага өлсдөг болох ба идэх дур хүсэл багасна. Энэ нь хэт их идсэнээс болж таргалалт үүсэхээс сэргийлнэ.

4.Ходоодны хямрал ба шар хөөрөхийг дарна.

Ходоодны хямрал нь ходоодон дахь хүчил ихэдсэнээс болж үүсдэг. Хүчил буруу урсгалд орж нарийн гэдэс рүү орсноор шар хөөрч өвдөнө. Хоосон ходоодон дээрээ ус ууснаар хүчлийг шингэрүүлж дарж асуудлыг шийдэх болно. Түүнчлэн ингэснээр өглөөний цайгаа уух бэлтгэл болж ходоодыг чинь ажиллуулж эхлэх юм.

5.Өнгө зүс нэмж , арьс толигор болно.

Шингэний дутагдал нь хурдан үрчлээтүүлж бас арьсанд гүн нүх үүсгэдэг. Судалгааны үр дүнд хоосон ходоодон дээрээ 500 мл ус уух нь цусны урсгалыг нэмэгдүүлж арьсыг толигор болгодог. Түүнчлэн өдрийн турш нэмж ус уух нь биеийн хорыг гадагшлуулж , арьсыг тань өнгөлөг болгоно.

6.Гялалзсан зөөлөн , эрүүл үстэй болоход тус болно

Шингэн дутагдсанаас болж үсний ургалтад чинь асар муу нөлөө үзүүлнэ. Их хэмжээний ус уух нь үсний ургалтад тэжээл болж өгдөг. Ус нь бараг туг үсний ¼ -ийг бүрдүүлдэг. Ус бага ууснаар үсийг хэврэг бас шингэхэн болгодог. Тиймээс та өдөр болгон их хэмжээний ус уух хэрэгтэй ялангуяа өглөө сэрээд хоосон ходоодон дээрээ.

7.Бөөрний чулуу бас давсагны өвчингөөс хамгаална.

Сэрээд ус ууснаар бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Баримтаас үзхэд хоосон ходоодон дээрээ ус ууснаар ходоодны уусгах хүчлийг бөөрний чулуу үүсдэг хэсэг рүү түгээдэг байна. Ус уух тусам халдвараас болж үүсдэг давсагны өвчингөөс хамгаалагдах юм.

8.Дархлааны системийг сайжруулна.

Тунгалагын систем , дархлааг сайжруулна. Сайн дархлаатай байх нь танийг байн байн өвчин тусгахгүй сайн талтай юм.

Таны харж байгаачлан , дөнгөж сэрээд ус уусны үр дүнд бий болох сайн талууд юм. Энэ бол эргэлзээгүйгээр таний мөнгийг хэмнэж эрүүл мэндэд чинь тус болох хамгийн сайн арга мөн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18