“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2018” ИХ НААДАМ БОЛНО


Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран "Нүүдэлчин – Монгол 2018" их наадмыг 2018 оны наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот "Хүй долоон худаг"-т зохион байгуулах гэж байна.

"Нүүдэлчин – Монгол 2018" их наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж "Ардын урлагийн их наадам" нэрээр дотно танил болсон "Соёлын биет бус өвийн их наадам" болон "Үндэсний спортын YI их наадам"- ууд нэгэн зэрэг явагдана.

Энэ удаагийн "Соёлын биет бус өвийн их наадам"-ыг ЮНЕСКО-гийн "Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци"-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

  1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;
  2. Гар урлал;
  3. Язгуур урлаг;
  4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;
  5. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.

"Соёлын биет бус өвийн их наадам"-ын анхан шатны шалгаруулалт зургадугаар сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд "Хүй долоо худаг"-т зохион байгуулагдана.

"Нүүдэлчин – Монгол 2018"-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай "Хүй долоо худаг"-т аймаг тус бүрийн "брэнд" бүтээл, бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18