NIKE КОМПАНИ ИРАНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХУВЦСААР ХАНГАХААС ТАТГАЛЗЖЭЭ


Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани FIFA 2018 Дэлхийн цомын тэмцээнд оролцох Ираны шигшээ багийн тамирчдад тоглолтын хувцас, гутал, бусад хэрэгслүүдээр хангаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Nike компани энэ шалтгаанаа АНУ Ирантай маргаантай байгаа бөгөөд тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Ираны баг зургадугаар сарын 15-нд тоглолтын B хэсэгт Мороккогын багтай, 21-нд Испанийн багтай, 25-нд Португалийн багтай тоглоно.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Куероз Nike компанийг уучлал гуйхыг шаардсан байна.

Тэрбээр 'Nike компани ийм хариуцлагагүй, биднээр тохуурхсан үйлдлийнхээ төлөө Ираны шигшээ багийн 23 залуугаас уучлалт гуйх ёстой' гэжээ.

Nike компани тоглолтууд эхлэхийн өмнөхөн ийм мэдэгдэл гаргасан нь Ираны багт хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. Тоглолтын хувцас, хэрэгсэл шаардлагатай байгаа энэ үед тамирчдын сэтгэлзүйд хүртэл нөлөөлж байгаад дасгалжуулагч шүүмжилж байлаа.

Өнгөрсөн тавдугаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээнэ гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18