Д.ТРАМПЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛСЭН БАЙНА


Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байна гэж тасс агентлагаас мэдээлжээ.

"Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энх тайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа хэдий ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энх тайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна" гэж тус санаачлагыг гаргасан хүмүүсийн нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ.

Энэ сарын 12-нд Сингапурт АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч уг баримт бичиг нь тодорхой, нарийн ширийн зүйлийг агуулаагүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18