​АНГЛИЙН ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТ НҮДНИЙ БОЛРОО СОЛИУЛЖЭЭ


Английн хатан хаан II Элизабет нүдний болор солих мэс засалд орсон тухай Бекингемийн ордон мэдээлжээ. Хөгшин настай хүмүүст ихэвчлэн тохиолддог нүдний болор цайх тохиолдолд мэс заслын аргаар болрыг солихоос өөр аргагүй байдаг байна. Сүүлийн жилүүдэд хатан хааны нүдний болор цайрч, хараа муудаж байсан тул мэс засалд орох шаардлагатай болсон гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт хатан хаан Элизабет Royal Windsor Horse Show болон Buckingham Palace үдэшлэг зэрэг хэд хэдэн арга хэмжээний үеэр нарны шил зүүсэн харагдаж байсан нь ийм учиртай ажээ. Болрын цайлт нь хүний нүдний гэрэл дамжуулах тунгалаг орчны нэг болох болор бүдэгшиж цайхыг хэлнэ. Үндсэн шалтгааны нэг нь насжилттай холбоотой болрын цайлт буюу катаракт өвчин юм. Болрын цайлтын төгс эмчилгээ нь цайсан болрыг авч хиймэл болор суулгах мэс засал байдаг байна. Болор солих мэс засал нь 30-45 минутын хугацаанд хийгддэг боловч бүрэн эдгэрэхийн тулд 4-6 долоо хоног шаардагддаг ажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард 92 нас хүрсэн хатан хааны төрсөн өдрийг хааны удмын уламжлал ёсоор зургадугаар сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18