ВЕНЕСУЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХИ ТОГТООЛ БАТАЛЖЭЭ


Вашингтонд болж буй Америкийн улсуудын байгууллагын /АУБ/ Ерөнхий ассамблей АНУ-ын санал болгосон Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг мягмар гарагт баталсан нь тус улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг нээж өгч ажээ. "19 гишүүн орон дэмжиж, 4 улс эсэргүүцэж, 11 улс түдгэлзсэн санал өгснөөр АУБ-ын Ерөнхий ассамблей Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг баталлаа" гэж тус байгууллагын Twitter хуудаст мэдээлсэн байна.

"Венесуэльд тавдугаар сарын 20-нд явуулсан ба тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро дахин сонгогдсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг АУБ үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг дээрх тогтоол харууллаа" гэж Венесуэлийн "Panorama" цахим порталын мэдээнд тэмдэглэжээ. АУБ-ын дүрмийн дагуу ардчилсан ёс журмыг зөрчсөн орны хувьд "Америк хоорондын ардчиллын Хартийг" хэрэглэж болдог аж. Ардчилсан ёс журмыг үндсэн хуулийн бус аргаар өөрчилсөн тохиолдолд тухайн улсын АУБ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг уг Харти олгодог юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18