​А.ЭЙНШТЕЙНИЙ БҮТЭЭЛИЙН НООРГУУДЫГ 193 МЯНГАН ДОЛЛАРООС ДУУДАЖ ХУДАЛДАНА


Суут эрдэмтэн Альберт Эйнштейний /1879-1955/ бүтээлүүдийн хоёр эх ноорог, түүний дотор харьцангуйн ерөнхий онолын эх нооргийг Бостон хотод болох RR Auctions дуудлага худалдаанд 193,5 мянган ам.доллароор тавьжээ гэж ТАСС агентлагаас мэдээлжээ.

Эдгээр хоёр нооргийн нэг нь болох 1921 оны физикийн салбарын Нобелийн шагналтан Эйнштений онолыг баталсан хоёр хуудас эх нооргийг 173 мянган ам.доллароор үнэлсэн байна.

Түүнээс гадна Эйнштейний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг цуглуулагчид ихэд сонирхдог аж. Тухайлбал, Английн "Bonhams" худалдааны төвд болсон дуудлага худалдаагаар түүний тоглож байсан хийл хөгжмийн зэмсэг 420 мянган ам.долларын үнэд хүрсэн нь анхны үнээс 3 дахин давжээ.

Орчин үеийн онолын физикийг үндэслэгчдийн нэг болох А.Эйнштейн 6 настай байхдаа хөгжим тоглож сурсан ба цаашдаа онолын сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь хөгжим тус болсон гэж үздэг.

Дээрх хөгжмийн зэмсгийг Пенсильванийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Оскар Стежер 1930-аад оны эхээр нацист Германаас зугтан дүрвэж АНУ-д ирсэн Эйнштейнд зориулж хийжээ.

Хожим Эйнштейн уг хөгжмийн зэмсгийг Принстоны их сургуулийн цэцэрлэгчийн хүү Уильям Хиббс-т бэлэглэсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18