​ОРОС УЛСАД ЯРИАНЫ НУУЦЛАЛТАЙ ГАР УТАС БҮТЭЭЭЖЭЭ


ОХУ -ын төрийн өмчит "Ростех" корпорацийн охин компани болох "Автоматика" шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь олны анхаарлыг татжээ. Тус компанийн бүтээсэн "Круиз-К" хэмээх гар утас өндөр нууцлалтай учир хэрэглэгчийн яриаг сонсох боломжгүй юм.

Энэхүү утсыг төрийн өндөр албан тушаалтнууд, тусгай албаны ажилтнууд ашиглахад тохиромжтой гэнэ. Гэхдээ тухайн гар утас хэрэглэгчтэй ярьж байгаа хүн нь бас яг ийм маркийн утастай байж өндөр нууцлалтай яриа өрнүүлэх боломжтой аж.

Өөрөөр хэлбэл утсаар ярьж буй хоёр хэрэглэгч хоёул "Круиз- К" утастай байх ёстой. Шинэ бүтээгдэхүүний талаар харилцаа, холбооны технологийн салбарын мэргэжилтнүүд янз бүрийн үзэл бодолтой байна.

Оросын Telecom Daily агентлагийн шинжээч Денис Кусков "Яриа сонсохын эсрэг хамгаалалттай гар утсыг оросууд анх удаа бүтээж байгаа болохоос дэлхийн зах зээл дээр шинэ зүйл биш. "Круиз-К" утасны талаар хэлэхэд өндөр үнэтэй учраас зөвхөн улстөрчид, дарга сайд нараар хэрэглэгчид нь хязгаарлагдах болов уу. Мөн компанийн захирлууд ч худалдан авах байх. Харин дундаж давхаргын иргэд, төрийн албан хаагчид авахад үнэтэй тусах байх" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18