​М.ПОМПЕО ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай өнөөдөр Вашингтон хотод яриа хэлэлцээ хийнэ. Сирийн Манбиж хотын асуудлаархи замын зургийг зөвшилцөх нь тус яриа хэлэлцээний гол сэдэв болох аж.

"Гадаад хэргийн сайд М.Чавушоглу АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын урилгаар энэ сарын 3-4-нд АНУ-д айлчилна. Яриа хэлэлцээний үеэр талууд Сирийн Манбиж хотын асуудлаархи замын зургийг хэлэлцэхийн сацуу хоёр талын харилцаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцэх юм" гэж Туркийн ГХЯ мэдээлжээ.

Мөн айлчлалын үеэр Туркийн гадаад хэргийн сайд АНУ дахь туркийн болон лалын шашинтнуудын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзах юм байна.

Курдын "Ардын өөрийгөө хамгаалах хүчин"-д АНУ дэмжлэг үзүүлсний улмаас Турк болон АНУ-ын харилцаа таагүй болоод байгаа юм. "Ардын өөрийгөө хамгаалах хүчин"-ийг Туркийн эрх баригчид террорист бүлэглэл гэж үздэг бол АНУ энэ хүчинд дэмжлэг үзүүлснээ "Лалын улс" террорист бүлэглэлтэй тэмцэж буй явдал гэж тайлбарладаг. АНУ амлалтаа биелүүлээгүй бөгөөд 2016 онд курдуудын бүлэглэлүүд Сирийн Манбиж хотыг Лалын улс бүлэглэлээс чөлөөлсний дараа Сирийн ардчилсан хүчнийг тус хотоос гаргаагүй хэмээн Турк улс АНУ-ыг удаа дараа буруутгаж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18