БАШАР АЛЬ АССАД ХОЙД СОЛОНГОСТ АЙЛЧЛАХААР БОЛЖЭЭ


Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассад Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгааг Хойд Солонгосын төрийн төв хэвлэл Ням гарагт зарлажээ.

Хэрвээ энэ айлчлал хэрэгжвэл Ассад нь Пёньянд Ким Жон Унтай уулзсан анхны гадаад орны төрийн тэргүүн болох юм. Тус улсын төв мэдээллийн агентлаг KCNA "Би БНАСАУ-д айлчилж, ноён Ким Жон Унтай уулзана" хэмээн Ассад тавдугаар сарын 30-нд хэлсэн гэж мэдээлжээ. Хойд Солонгосын элчин сайд Мун Жон Намыг итгэмжлэх жуух бичгээ барих үед Ассад дээрх үгийг хэлсэн байж магадгүй байна.

Пёньян, Дамаск хоёр олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Сирийн дэглэмийг химийн зэвсэгтэй болоход Хойд Солонгос тусалсан гэж НҮБ буруутгаж байв.

Гэвч энэ мэдээллийг Хойд Солонгосын тал няцаасан юм.

2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жон Ун ганц ч гадаадын төрийн тэргүүнийг Пёньянд хүлээж авч уулзаагүй байгаа.

"Ноён Ким Жон Уны гарамгай улс төрийн бодлого, манлайллын үр дүнд саяхан Солонгосын хойгт өрнөж эхэлсэн үйл явцыг дэлхий нийт талархалтайгаар хүлээн авч байна. Тэр ялалтанд хүрч, Солонгос үндэстнийг нэгтгэж чадна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Башар аль Ассад хэлснийг KCNA уламжилжээ.

Хойд Солонгос 1966 онд Сиритэй дипломат харилцаа тогтоож, элчин сайдын яамаа Дамаскт нээж байв. Дараа нь Сири улс 1969 онд Пёньянд дипломат төлөөлөгчийн газраа нээжээ.

Араб-Израйлийн дайны үеэр 1973 оны аравдугаар сард Хойд Солонгос нисгэгч, танкчин, пуужингийн мэргэжилтэн зэрэг нийт 530 цэргээ Сирид туслуулахаар илгээж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18