MH370 НИСЭХ ОНГОЦНЫ ХАЙГУУЛЫН АЖИЛ ӨНӨӨДӨР ДУУСЛАА


2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэлээс Бээжин хотыг чиглэн ниссэн Malaysia Airlines компанийн MH370 дугаартай онгоц сураггүй болж, одоо болтол ул мөр нь олдохгүй байгаа билээ.

Нийт 239 хүнтэй хамт сураггүй алга болсон онгоцны сүүлчийн эрлийн ажиллагаа өнөөдөр дуусч байна. Эрлийн ажиллагааг Энэтхэгийн далайд гүйцэтгэж байгаа АНУ-ын Техаст төвтэй Ocean Infinity компани анх 90 хоногийн хугацаатай ажиллаж эхэлсэн бол дараа нь хоёр удаа хугацаа сунгаж байв.

Австралийн Тээврийн сайд Майкл Маккормак дөрвөн жилийн турш үргэлжилсэн эрлийн ажиллагааг агаарын тээврийн түүхэнд хамгийн том, технологийн болон мэргэжилтнүүдийн чадварын хязгаарыг шалгасан арга хэмжээ байсныг онцолжээ.

Тэр сураггүй болсон 239 хүний ар гэр, ойр дотны хүмүүстэй сэтгэл зүрх нэг байгаагаа илэрхийлээд онгоц хэзээ нэг өдөр олдоно гэж итгэж байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.

Австрали, Малайз, Хятад улсууд 2016 онд хамтарсан эрлээ зогсоож, зөвхөн онгоцны байрлалыг харуулсан тодорхой баримт олдсон тохиолдолд эрлээ сэргээхээр тохиролцжээ. Хамтарсан эрлийн ажиллагааг Австралийн тал удирдаж, нийт $150 саяыг зарцуулан 120,000 км.кв талбайг самнасан юм. Харин үүнээс жилийн дараа Малайзын засгийн газар Ocean Infinity компанитай гэрээ байгуулж, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эрлийн ажиллагааг дахин явуулсан байна.

Энэ компани нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 96,000 км.кв талбайтай далайн ёроолыг самнаж шалгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18