​ПОЛЬШ УЛС АНУ-ЫН ЦЭРГИЙГ БАЙРЛУУЛАХЫН ТУЛД $2 ТЭРБУМЫГ ТӨЛӨХӨД БЭЛЭН


Польш улс нутаг дэвсгэр дээрээ АНУ-ын цэргийг байнга байрлуулахын тулд жил бүр $2 тэрбумыг төлөхөд бэлэн байгаа тухай мэдээлэл саяхан цацагдсан юм."Proposal for a US Permanent Presence in Poland" нэртэй тус улсын батлан хамгаалах яамны бичиг баримт өнгөрсөн амралтын өдөр онлайн орчинд алдагджээ. 39 хуудас уг материалд Польш-АНУ-ын харилцаа түүхийн турш онцгой хүчтэй байсан, польш хүмүүс өрнөдийг дэмждэг, коммунизм, Зөвлөлтийн нөлөөнд дургүй байсан зэргийг эхлээд дурдсан байна.Энэ шалтгаанууд дээр үндэслэн АНУ-ын цэргийн баазыг Польшийн нутагт байгуулах нь тус улсын аюулгүй байдлын бодлогод нийцэж байгааг бичжээ.АНУ-ын цэргүүд Польшид байнга байрласнаар "зүүн Европын холбоотнуудаа Вашингтон дэмжинэ" гэдэг дохиог Оросын талд өгнө гэж дүгнэсэн байна.Үүний төлөө Польш улс жилийн батлан хамгаалах төсвийнхөө 20 хувийг буюу $2 тэрбумыг АНУ-д төлөхөд бэлэн байна гэжээ. 2017 онд тус улсын батлан хамгаалах төсөв $10 тэрбум байсан юм.Мөн сар орчмын дараа Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Польш улс цэрэг байрлуулах боломжтой газруудын зургийг танилцуулахаар бэлджээ.Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сенат цэргээ Польшид байнга байрлуулахыг Пентагоны тэргүүн Жим Мэттист уриалж байв. Польшийн тал энэ мэдээг талархан хүлээж авсан юм.Харин дээрх мэдээллийг тарсны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "АНУ-ын цэрэг Польшийн газар нутагт тогтмол байрлах нь Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө" гэж мэдэгджээ."Мэдээж ямар ч улс орон бие дааж шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ тивийн ерөнхий уур амьсгалд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой" гэж тэр хэлсэн юм.Мөн Оросын парламентын дээд танхимын гадаад бодлогын хорооны дэд дарга Владимир Жабаров "НАТО-гийн байнгын бааз Польшид байрласнаар тус улс дайн гарах тохиолдолд өөрийгөө гол цохилтын бай болгож байна" гэж анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд НАТО цэрэг, зэвсгийн хүчээ зүүн Европ, Балтын орнуудад төвлөрүүлэх болсон. Польш улс өнгөрсөн гуравдугаар сард АНУ-аас агаараас хамгаалах Патриот пуужингийн системийг $4.75 тэрбумаар авах гэрээ байгуулсан юм.Оросын хилийн ойролцоо агаараас хамгаалах зэвсгүүд байрлуулах нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгааг Москва удаа дараа анхааруулж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18