​Д.ТРАМП, ШИНЗО АБЭ НАР УУЛЗАНА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн даваа гарагт утсаар ярьж Умард Солонгос дахь эргэн тойрны асуудлыг хэлэлцэхийн сацуу АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө уулзахаар тохиролцсон байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллэв. Түүнчлэн талууд Умард Солонгосыг цөмийн, химийн, бактериологийн зэвсэг болон баллистик пуужин боловсруулах хөтөлбөрүүдээс нь эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулах шаардлагатай болохыг онцлон тэмдэглэжээ. Солонгосын хойг дахь нөхцөл байдал болон АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаархи асуудлууд Д.Трамп, Шинзо Абэ нарын уулзалтын гол сэдэв болох аж. Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн гэж ТАСС агентлагаас мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18