​ВЛАДИМИР ПУТИН ШУУД НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины телевизийн шууд нэвтрүүлэг зургадугаар сарын 7-ны Пүрэв гаригт болно хэмээн Кремлийн Хэвлэлийн алба мэдээллээ.

Шууд нэвтрүүлэг Москвагийн цагаар өдрийн 12.00 цагт эхэлнэ. Нэвтрүүлгийг телевизийн 'Первый', 'Россия 1', 'Россия 24', 'ОТР' сувгууд болон 'Маяк', 'Вести FM', 'Радио России' радиогоор шууд нэвтрүүлнэ.

Оросын иргэд Ерөнхийлөгчөөсөө асуух асуултаа утсаар, гар утасны мессежээр, гар утасны 'Москва- Путину', мөн OK Live гэсэн аппликэйшнээр дамжуулан өгч болох ажээ. Мөн 'ВКонтакте', 'Одноклассники' зэрэг олон нийтийн сүлжээний мессежээр бас хүлээн авах юм.

Оросын аль ч цэгээс 8-800-200-40-40 гэсэн дугаараар залган асуултаа өгч болох бөгөөд суурин болон гар утаснаас алинаас нь ч залгасан үнэгүй байх ажээ. Харин гадаад оршин суугаа орос иргэд +7-499-550-40-40 болон +7-495-539-40-40 утсаар залгаж болно.

Гар утасны мессежээр ирүүлэх асуултаа 0-40-40 дугаар илгээх боловч энэ нь зөвхөн Оросын операторуудын утаснаас авах ажээ. Гэхдээ мессеж илгээхэд үнэгүй. Асуултаа орос хэл дээр 70 тэмдэгтэд багтаан бичих ёстой.

Асуултыг тавдугаар сарын 27-ны 8.00 цагаас авч эхлэн нэвтрүүлэг дуусан дуустал явуулж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18