Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын нацү башё өчигдөр/05.27/ өндөрлөлөө. Энэ удаагийн башёд 71 дэх аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатайгаар түрүүлэв.
Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанаа ёкозуна Хакүхо М.Даваажаргалтай хийсэн бөгөөд унасан бол Гүржийн бөх Точиношинтой нэмэлт барилдаан хийхээ байлаа. Учир нь Какүрюү М.Ананд, Точиношин нар адил 13 даваатай байсан юм.
Гэхдээ нэмэлт барилдаан хийх боломжийг Какүрюү Точиношинд олгосонгүй. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргалыг давснаар, хоёр башё дараалан түрүүллээ. Харин Хакүхо М.Даваажаргал 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна