​ХУУРАМЧ КИМ ЖОН УН СИНГАПУРЧУУДЫГ БАЙЛДАН ДАГУУЛАВ


Өчигдөр буюу Ням гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурын Марина Бэй Сэндс зочид буудлын ойролцоо гэнэт гарч ирж, иргэдийг хуйлруулсан явдал болжээ. Үнэндээ энэ хүн нь Ким Жон Уныг дуурайн жүжиглэдэг хүн байсан гэнэ. Гайхсан хүмүүс түүнтэй зургаа авхуулж байв. Өөрийгөө Howard X гэж нэрлэсэн Австралийн Хятад гаралтай иргэн Хойд Солонгосын удирдагчийг дуурайн жүжиглэж, түүнийг удахгүй Сингапурт ирж, цөмийн зэвсгээс ангижрах гэрээгээ амжилттай байгуулахыг хүсэж байгаагаа ингэж илэрхийлсэн байна. Тэр өнгөрсөн Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр мөн Өмнөд Солонгост очиж, Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн урдуур алхан, тэднийг гайхшруулж байсан юм. Howard X "Миний бодлоор энэ хоёр удирдагч хувь хүнийхээ хувьд тун адил хүмүүс тул уулзвал үр дүнтэй болно гэж бодож байна. Эхний уулзалтынхаа дараа л тэд сайн найзууд болох байх" гэж ярьжээ. Түүнтэй хамт жүжиглэдэг Трампын хуулбар Дэнис Алан нь удахгүй Сингапурт ирэх гэнэ. Howard X "Дональд аа! Би хэдийнээ Сингапурт ирээд чамайг хүлээж байна шүү" гэж хэвлэлээр дамжуулан Трампыг дуудсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18