​"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙД ГАРСАН ОСЛЫГ НУУЦАЛЖ БАЙНА


Энэ сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "ЭрдэнэсТавантолгой" төрийн өмчит хувьцаат компанийн ажилтан хүнд даацын автомашинд дайруулж нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан тэгвэл энэ хэргийн талаар тус компаниас ямар нэг мэдээлэл гаргахгүй байгаа юм. Эрдэнэс тавантолгой компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг олборлолтын талбайд, иргэн 43 настай иргэн А гэгч нь хүнд даацын бульдозер маркийн автомашинд дайруулж нас баржээ. Гэхдээ энэ талаар тус компанийн зүгээс ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа юм. ажилтнуудаа ч гэсэн мэдээллийг задруулахгүй байх үүрэг өгсөн байна. Талийгаач нь нүүрсний овоолго хийж байсан бөгөөд машинаа унтраалгүй буусан байжээ. Улмаар жолоодлогогүй машин хөдлөх үед машиныг зогсоох оролдлого хийх үедээ осолдож дайруулсан байна. Уг хэргийг нүдээр харсан гэрч байхгүй бөгөөд талийгаачийг олох үед толгойн хэсэг нь бүтэн бяцарсан байжээ. Хохирогчийн хувьд орон нутгийн харъяалалтай нэгэн бөгөөд өмнө нь "Энержи ресурс" компанид ажиллаж байгаад "Эрдэнэс Тавантолгой" компанид шилжин ажиллаж эхлээд байжээ. Одоогоор энэхүү хэргийг өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22