GSW ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


Өрнөд бүсийн Финалын цуврал өнөөдөр Техас мужийн Хьюстон хотод эхэллээ. Улиралд амжилтаараа бүсээ тэргүүлэн, талбайн давуу талыг олж аваад байсан Рокетс гэртээ цувралыг нээсэн юм.

Тоглолтын эхлэлийг Рокетс тэр дундаа Жэймс Харден сайн тавьж, онооны тэргүүллийг авсан ч 2-р үеэс эхлэн Кевин Дурантын дараалласан довтолгоонууд амжилттай болж, зочид тэргүүллийг авсан юм. Улмаар шийдвэрлэх 2-р хагаст ч Уорриорс илүү тоглолт үзүүлж чадсанаар Рокетсоос талбайн давуу талыг нь булаан авч, цувралыг 1:0 харьцаатай тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтонд Кевин Дурант 37 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 28 оноо, Стефен Көрри 18 оноогоор багтаа тус хүргэлээ.

Харин талбайн эздээс Жэймс Харден 41 оноо авсан бол Крис Пол 23 оноо, 11 самбар, Эрик Гордон 15 оноог авсан ч энэ нь хожил байгуулахад хангалттай байсангүй.

Дурант энэ тоглолтонд авсан 37 онооныхоо 27-г Isolation буюу Нэгийн эсрэг нэг тоглолтоор авчээ.

Харин Жэймс Харден лигийн түүхэнд 40-өөс дээш оноог, цувралын эхний тоглолт бүртээ авсан анхны тоглогч боллоо.

Цувралын 2 дах тоглолт мөн Рокетсын талбайд ирэх пүрэв гарагийн өглөө 09:00 цагаас явагдах хуваарьтай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18