ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР ” ТОХИОЖ БАЙНА


Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг одоогоос 24 жилийн тэртээгээс "Дэлхийн гэр бүлийн өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон билээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар тавдугаар сарын 15-ныг "Дэлхийн гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталж байжээ. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл байдаг. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 2005 оноос эхлэн 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Энэ жил манай улс уг өдрийн хүрээнд жанжин Сүхбаатар танхимд "Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл" сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв /СЗСҮТ/ нь уг өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор "Хамтдаа хайрлая-2018" өдөрлөг /XIII зуун аялал/-ийг өнөөдөр зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18