​ ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГАА УСТГАХ БОЛСНЫГ ДОНАЛЬД ТРАМП ДЭМЖЛЭЭ


БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд устгах болсноо зарлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү шийдвэрийг "Ухаалаг, найрсаг үйлдэл байна" гэж өөрийн "twitter" хуудастаа сайшаажээ.Устгалын хүрээнд Умард Солонгосын хойд хязгаарт газар доор байрлах цөмийн зэвсгийн туршилтын бүсүүдийг тэсэлж, зам талбайг нь хаахаар болсон байна. Мөн ажиглалт, судалгааны төвүүдийг хаахаар болжээ. БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Их Британийн сэтгүүлчдэд энэхүү үйл ажиллагааг сурвалжлах эрх олгож байгаагаа мэдэгдсэн байна. Дээрх таван улсын сэтгүүлчид Бээжингээс БНАСАУ-ын эрэг рүү цэргийн онгоцоор ирж, харин цөмийн туршилтын бүс рүү галт тэргээр хүрэх юм байна.Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "БНАСАУ цөмийн зэвсэггүй бүс болж чадвал АНУ хоригоо цуцалж, эдийн засгийн өсөлтийг нь дэмжихэд бэлэн байгаа"-гаа мэдэгджээ.Майк Помпео "Хэрвээ БНАСАУ цөмийн зэвсэггүй болбол бид мэдээж хоригоо зогсоох болно. Түүнээс ч илүүг бид амлаж чадна. Ерөнхийлөгч Дональд Трамп ч амлалт өгсөн. Хэрвээ АНУ, цаашлаад дэлхий цөмийн зэвсгийн аюулаас ангижирвал бид БНАСАУ-ын ард түмэнд гайхалтай боломжууд олгох болно. Ким Чен Ун энэ боломжийг ард иргэддээ олгохыг хүсэж байгааг би мэдэж байна. Бид БНСУ-тай өрсөлдөхүйц бодит эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох боломжийг Умард Солонгост өгч чадна" гэж мэдэгдсэн байна.БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзахдаа цөмийн зэвсгийн туршилтын бүсээ устгах амлалт өгсөн юм. Үүнийгээ ч биелүүлж байгаа нь талуудын харилцааг сэргээхэд чухал алхам болно олон улсын шинжээчид дүгнэж байна.Ким Чен Ун 2018 он гарснаас хойш АНУ, БНАСАУ-ын талуудын харилцааг зөөллөхөөр олон алхам хийж, арга хэмжээнүүд хэрэгжүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ким Чен Ун АНУ-ын гурван иргэнийг суллаж, эх оронд нь буцаасан бөгөөд үүнд талархаж байгаагаа Дональд Трамп илэрхийлсэн юм. Эдгээр шийдвэрүүд нь зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалтыг амжилттай болоход дэмжлэг болж байгааг олон улсын шинжээчид онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18