​ПУТИНЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ


"ЗХУ-ын болон ОХУ-ын Баатар цолтнуудыг нэгтгэсэн ТББ, мөн Алдрын одонт хүмүүсийг нэгтгэсэн ТББ "Бессмертный полк" хөдөлгөөнтэй хамтран Владимир Владимирович Путины нэрийг Энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлэхийг дэмжих гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна" гэж Шаманов хэлсэн байна.

Ялалтын баярт зориулан дайнд амь үрэгдэгсдийн хувь заяаг тодотгох зорилготой үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо тэр ийнхүү хэлжээ.

Зөвхөн Орост төдийгүй бусад улс оронд зохиогдож буй "Бессмертный полк" хөдөлгөөнийг санаачлагч нь Владимир Путин бөгөөд өөрөө ч энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэдгийг Шаманов онцоллоо.

"Бессмертный полк" хөдөлгөөн анх 2012 онд Томск хотод орон нутгийн сэтгүүлчдийн санаачилгаар зохион байгуулагдсан юм. Энэ жагсаалд 6000 хүн эх орны дайнд амь үрэгдсэн аав, өвөө, ах дүү нарынхаа зургийг барин оролцсон юм.

Москва хотод энэ жагсаал 2015 оны тавдугаар сарын 9-нд болсон бөгөөд тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Путин дайнд амь үрэгдсэнг аавынхаа зургийг барин жагссан.

2015 онд зөвхөн нийслэл Москвад 500 мянга, ОХУ болон гадаад улс орнуудад нийт 12 сая хүн энэ хөдөлгөөнд нэгдсэн билээ. Тухайлбал, Австри, Азербайжан, Болгар, Их Британи, Герман, Ирланд, Исланд, Ливан, Норвег, Өмнөд Солонгос, АНУ, Эстонд "Бессмертный полк" жагсаал болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18