​КИМ ЖОН УН ХЯТАДАД ДАХИН АЙЛЧИЛЛАА


БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 5 дугаар сарын сарын 7-8-ны өдөр Хятадын Ляонин мужийн Далянь хотод уулзалт хийлээ.

Хоёр удирдагч найрсаг уур амьсгалтайгаар харилцаа хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй томоохон асуудлуудаар санал солилцжээ. ХКН-ын УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ван Хунин мөн холбогдох арга хэмжээнд оролцсон хэмээн Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ "Солонгосын хойгийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ чухал цаг үед та 40 хоногийн зайтай Хятад улсад ирж уулзалт хийж буй нь таны Хятад улстай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйг би өндрөөр үнэлж байна. Бидний 3 дугаар сард хийсэн уулзалтаас хойш Солонгосын хойгийн нөхцөл байдалд ахиц гарсанд туйлын баяртай байна. Бид хамтын хүчээр хоёр орны харилцааг хөгжүүлж, Солонгосын хойгийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна" гэв.
Ким Жон Ун "3 дугаар сард Хятад улсад айлчилсан нь Хятад-Хойд Солонгосын найрамдалт харилцаа болон Солонгосын хойгийн нөхцөл байдалд эерэг үр дүн гарсан. Энэ бол бидний түүхэн уулзалт хийсний үр дүн юм. Бүс нутгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ чухал цаг мөчид би дахин Хятадад ирж таньтай уулзан, нөхцөл байдлаа ярилцаж байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт найдаж байна" гэв.
Ши Жиньпин, Ким Жон Ун-ыг улсынхаа эдийн засгийн хөгжилд анхаарч, цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18