Т.ТЭМҮҮЖИН: ШҮҮХЭЭС ЯЛ СОНССОН Ч БАЯРЛАДАГ ЮМ БАЙНА


Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т.Тэмүүжин шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхээр бидэнд хандлаа. Шүүхээс ял сонссон тэрбээр "Монгол Улсын шүүх хуульд нийцүүлж шийдвэр гаргадаг юм байна" гэсэн юм.

-Уучлаарай, та ямар хэргээр шүүхээс ял сонсон юм бэ?

-Бусдаас 10 сая төгрөг залилсан хэрэгт холбогдож шалгуулсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны арванхоёрдугаар сард анх прокуророос миний хэрэг шилжиж ирсэн. Шүүхэд ирээд шүүхийг үл хүндэтгэсэн, хохирол төлөх хугацаа авсан боловч уг хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэсэн үндэслэлээр сарын дараа намайг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Уг хугацаанд анх шатны шүүхийн шүүх хурал болж надад 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан. Би Давж заалдах шатны шүүхэд эрхийнхээ дагуу гомдол гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн Магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял болгож өөрчилсөн. Би тэр өдрөө суллагдсан.

-Хоёр сар гаруй хугацаанд хоригдоод давж заалдах шатны шүүхээс тэнсэн харгалзах ял сонссон байна. Бусдад учруулсан хохирлыг барагдуулсан учраас хорих ялыг тэнсэн харгалзах болгосон уу?

-Монгол Улсын шүүх иргэнээ дээдэлсэн хуульд нийцүүлж ажилладаг юм байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 гэсэн зүйл ангиар шийтгэгдсэн. Бусдаас 10 сая төгрөг залилж авсан. Одоо бүх хохирлыг барагдуулсан. Амар хялбар аргаар мөнгө олж, бусдад хохирол учруулж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Өнөөдөр би 29 настай залуу хүнийхээ хувьд ажил хөдөлмөр эрхэлж чин шударгаар зөв амьдарна гэсэн бодолтой байна. Цагдан хорих 461-р хорих ангид 79 хоног хоригдох хугацаандаа маш олон зүйлийн талаар тунгаан бодсон. Энэ буруу үйлдлээс болж миний аав, ээж, эхнэр, хүүхэд гээд хамгийн хайртай хүмүүс маань яаж зовж, шаналж байсныг бодохоор харамсаж байна.

-Хоёр шатны шүүхээс ял сонсоход юу бодогдож байсан бэ?

-Надад 1 жил хорих ял оноосон байхад яагаад би "Баярлалаа" гэдгээ хэлэхээр анхан шатны шүүхэд дахиж ирсэн нь учиртай. Шүүхээс ял сонссон ч баярладаг юм байна. Би хоригдож байх хугацаандаа сэтгэл зүйн маш олон ном уншсан. Энэ 79 хоногийг өөртөө цаг гарга, аливаа зүйлийг тунгаан бод гэдэг үүднээс анхан шатны шүүх надад олгосон гэж хүлээн авсан. Надад Монгол Улсын хуулийн байгууллагуудад тавих нэг санал төрсөн. Цагдан хорих 461-р хорих анги 800 гаран хоригдол дунд нэг сэтгэл зүйч ажиллаж байна. Би сэтгэл зүйчтэй уулзах санал 45 хоног тавьсан боловч уулзаж чадаагүй. Магадгүй сэтгэл зүйч эдгээр хоригдож байгаа хүмүүстэй ярилцаж чадах цаг зав хүрэлцээтэй бол олон хүмүүс зөв зам сонгох шийдэлд хүрэх байсан ч байж магад. Надтай хамт хоригдож байсан хүүхэд ээжийнхээ явуулсан номыг уншаад "Ээж минь надад ийм зүйлийг хэлэх гэсэн юм байна" гээд ухаараад өөрийн амьдралаараа жишээ болгож ном товхимол бичиж эхэлсэн. Түүнийгээ надад уншуулаад миний бичсэн номыг бас уншиж байсан. Шүүхийн шатанд ч олон сэтгэл зүйч ажиллаасай гэж хүсэж байна.

Анхан шатны шүүхээс ял сонсоод хоригдож байхдаа 19-40 насны залуустай хамт байсан. Өөртөө болон тэдгээр залуусын үйлдэлд маш их харамсаж байлаа. Эрүүл саруул ухаантай, бие бүтэн, эрх чөлөөтэй байна гэдэг хамгийн том аз жаргал, хүнд заяасан хамгийн том бэлэг юм гэдгийг ойлгосон бөгөөд надад алдаагаа битгий давтаарай гэдэг маш том итгэл хүлээлгэсэн Монгол Улсын шүүхэд маш их баярлалаа гэдгээ илэрхийлэх гэж би ирсэн.

Тухайн нөхцөл байдлаасаа болоод өөрийгөө зөв ойлгуулж чадаагүй, хууль эрх зүйн туслалцаагаа зөв өмгөөлөгчөөсөө авч чадаагүйгээсээ болоод өөрийнхөө эрх зүйн байдлаа дордуулсан хүнийг ч олж харсан. Нийгэм, ард иргэдийн дунд шүүхийн байгууллага, шүүгч нарыг хараан зүхдэг, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг мэтээр олон сөрөг ойлголт бий болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Нөгөө талаараа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болоод мөн шүүгч, шүүхийн ажилчид руу дайрах доромжлох байдал бий болдгийг харсан. Гэтэл шүүгч болон шүүгчийн туслах нарын өдөр тутмын үйл ажиллагааны ачаалал их, янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй ажиллаж байдаг юм билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22