Н.ЗОЛБОО: “ГҮЙЦЭТГЭЕ” ГЭДЭГ АМЛАЛТААРАА ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛААД ДЭВЖЭЭНД ГАРДАГ


Б.ТӨМӨРБААТАР: МОНГОЛ УЛСЫН, МОНГОЛ ЦАГДААГИЙН НЭР ХҮНД, СҮРЧ ХҮЧ БИДЭНТЭЙ ХАМТ ЯВДАГ

"Хүч" спорт хорооны дасгалжуулагч, олимпын зэрэглэлийн шүүгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Төмөрбаатар, туслах дасгалжуулагч, ОУХМ, цагдаагийн дэд ахлагч Н.Золбоо нарыг "Спорт" буландаа урьж ярилцлаа. Биднийг уулзахад, тэд Киргиз улсын Бишкек хотноо болсон ААШТ-д амжилттай оролцоод ирсэн, маргааш өглөө /2018.03.08/ ОХУ-ын Улаан-Үд хотод болох Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнийг зорилоо гэж байсан юм. Тэрхүү тэмцээндээ ч амжилттай оролцож 125 кг-ын жинд Н.Золбоо хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

Сур: Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

Н.Золбоо: Баярлалаа. 2018 оны УАШТ-дээ түрүүлсэн. Иван Ярыгины "Алтан гранпри" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр бэлтгэлээрээ ААШТ-д барилдаж хүрэл медаль хүртлээ. Манай жинд 13 бөх хүч үзсэний дөрөвтэй нь барилдан, гурав ялж, нэг ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх хүрэл медалиа хүртсэн дээ.

Сур: Энэ удаагийн ААШТ-д манай цагдаагийн тамирчид нэлээн амжилттай оролцлоо шүү дээ. Н.Золбоогийн хувьд үндэсний болон чөлөөт бөхийг хослуулан хичээллэдэг нь амжилттай барилдах нэгэн давуу тал болдог болов уу.

Б.Төмөрбаатар: МУГТ, Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа мөнгөн медаль хүртэж, А.Чанцалмаа маань тавдугаар байрт шалгаран амжилттай сайхан барилдлаа. Ирэх оны ААШТ урд хөршийн Бээжин хотод болно. Манай цагдаагийн тамирчид оролцох нь ойлгомжтой. Тэдний амжилттай Монгол Улсын болоод монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд, сүрч хүч хамт явдаг. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, бүгд л амжилтын төлөө барилдана. Манай Н.Золбоо бол жиндээ өндөр амжилт гаргаж буй тамирчдын нэг. Энэ амжилт нь таны асууснаар бөхийн хоёр төрлийг хослуулан амжилттай хичээллэж байгаатай холбоотой байлгүй яахав. ААШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Сая ганцхан онооны зөрүүтэй хожигдсон, Катарын бөхийг дийлчихсэн бол хошой мөнгөн медальтан болох байлаа гээд өөрт нь хэлээд л байгаа. Чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр барилдаж, ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ харуулсан. Бид ч түүнд том найдлага тавьж байгаа. 2020 оны олимпын оноо цуглуулах тэмцээнүүд эхэлсэн. Н.Золбоо Иван Ярыгины "Алтан гранпри"-д хүрэл медаль хүртсэнээр эхний оноогоо авсан. Түүнд хариуцлагатай үүргийг өгч, олимпод бүх анхаарлаа хандуулаад бэлтгэл, сургуулилтаа хийж байна.

Сур: Та "Хүч" спорт хороонд харьяалагдаад удаж байна уу. Ер нь манайд хүнд жингийн тамирчдын бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байна вэ?

Б.Төмөрбаатар: Би "Хүч"-д ороод удаагүй байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байсан. Хүнд жингийн тамирчны бэлтгэл хангагч нар хангалтгүй гэж хэлж болно л доо. Үндэсний бөхөөр том биетэй, сайхан залуус зөндөө барилдах боловч чөлөөт бөх ч юм уу дэлхийн спортыг сонирхож хичээллэх нь ховор байсан. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөх хандлагатай болж их спортоор сайн барилдвал үндэсний бөхөөр амжилт гаргаж болдог юм байна гэдгийг ойлгосон байна лээ. Манай хүнд жингийн бөхчүүдийн өрсөлдөөн хүчтэй байвал илүү сайн тамирчид төрөх болно шүү дээ.

Сур: Та сая ААШТ-д Н.Золбоог барилдаж байхад нэг удаа орилж сануулга авсан гэлээ. Өөрийн орноос шүүгчтэй явах ч давуу тал шүү.

Б.Төмөрбаатар: Хажуугаас нь хараад л нэг удаа орилоод сануулга авсан. Тэгээд л барилдаан дуустал мөнгөн медаль авчихаасай гэж бодож, залбирч байлаа. Хүнд жин бол хэцүү. 125 кг-ын жинд хөнгөн жингийнхнээс дутахааргүй болчихсон тамирчид барилдаж байна. Тэгэхээр илүү ачаалал авч, бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа юм. Өөрийн орны шүүгчтэй явах мэдээж сайн үйл явдал. Зардал мөнгөний асуудал байдаг ч манайх ААШТ, ДАШТ-д шүүгчдээ явуулж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газар, "Хүч" спорт хорооноос боломжоороо тусалдаг. Тэгээд бид чинь улсынхаа, байгууллагынхаа нэрийг гаргачих юмсан гээд л үзнэ дээ.

Сур: Н.Золбоо "Хүч" спорт хороонд харьяалагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн алба хаагч-тамирчин байхын сайхан нь юу вэ?

Н.Золбоо: Би 2004 онд 73 дугаар сургуулийн сурагч байхаасаа Ж.Дандар багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж, бөхийн спортод хөл тавьж байлаа. Багаасаа л цагдаа болно гэж ярьдаг, цагдаа ах нарыг харахаар бахархмаар, гоё сэтгэгдэл төрдөг байсан. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, Их засаг их сургуулийн Эрхзүйн ангид элсэж төгссөн. 2014 онд манай штангийн багш, цагдаагийн дэд хурандаа О.Одгэрэл "Хүч" спорт хороонд орох санал тавихад нь зөвшөөрч, шууд орсон. Яагаад гэвэл миний багийн хүсэл, мөрөөдөж байсан алба шүү дээ. Цагдаа бол олонтойгоо явдаг алба. Цагдаа-тамирчин байх сайхан.

Сур: Бэлтгэл, сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?

Н.Золбоо: Бэлтгэл сургуулилтаа бага жингийнхээ тамирчидтайгаа л хийж байна, ихэнхдээ. Үндэсний бөхөөр дагнан барилддаг бөхчүүдтэйгээ хийдэг боловч мэдрэмжийн асуудал байдаг. Чөлөөтийн бэлтгэлээ хийж байхдаа үндэсний бөхөөрөө барилдчихна. Бэлтгэлдээ зодог, шуудгаа авч гараад бага жингийнхэнтэйгээ барилдаад л /инээв.сур/.

Сур: Аливаа тэмцээн, уралдаанд явахад удирдлагуудын хэлдэг "Амжилттай оролцоод ирээрэй" гэдэг үг бол та хоёрын хувьд үүрэг юм даа.

Б.Төмөрбаатар: Тэр мэдрэмж бол нэг л өөр. Сэтгэлзүйд маш их нөлөөлдөг. Цагдаагийн тангараг өргөсөн хүмүүсийн эх орныхоо төлөө гэсэн бодол, сэтгэл арай өөр санагддаг. Тэр үгийг чинь сонсоод "Гүйцэтгэе" гээд л гарч байгаа юм. Манай Н.Золбоо хүнд жингийн тамирчин гэхэд хичнээн ядарсан байсан ч барилдаан дуусан дуустал урагшаа алхдаг. Энэ бол түүний маш сайхан чанар. Өөрт нь ингэж хэлж байгаагүй юм. Хамтдаа суугаад ярилцлага өгсөн чинь өөрийн эрхгүй л хэлчихлээ /инээв.сур/.

Н.Золбоо: "Амжилттай оролцоод, медаль хүртээд ирээрэй" гэдэг үгийг сонсоод "Гүйцэтгэе" гэж хэлээд л гардаг. Дэвжээн дээр гарахдаа тэр үг, үүргээ санаад "заавал амжилт гаргах ёстой. Би хоосон очих эрхгүй шүү" гэж өөрийгөө зоригжуулаад барилддаг даа.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 11 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 11 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 12 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 13 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 13 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 14 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 15 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 15 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 16 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 18 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр