​ЖЭКИ ЧАНЫ ОХИН ГҮҮРЭН ДОР ХОНОЖ БАЙНА


Алдарт жүжигчин Жэки Чаны нууц охин гэгддэг Этта Нг найз бүсгүйнхээ хамтаар гэр оронгүй, гүүрэн дор хоноглож яваа гэнэ. 18 настай Этта болон түүний найз охин Энди Отум нар өнгөрсөн долоо хоногт YouTube дээр нэгэн богино хэмжээний бичлэг оруулсан бөгөөд түүндээ гэр бүл, найз нөхөд нь тэдэнд туслахаас татгалзсан тул тэд юу ч үгүй болсон гэдгээ өгүүлсэн байна. "Бид сарын турш орох оронгүй, гадуур тэнүүчилж байна. Бид гүүрэн дор хоног төөрүүлж байгаа. Бид цагдаа, эмнэлэг, буяны байгууллагуудад очсон ч тэд бидэнд юу ч өгөөгүй" хэмээн Нг өгүүлсэн байна.Харин Отум "Хэрвээ засгийн газрын тусламж авахыг хүсвэл бид хоёр салах хэрэгтэй болно" хэмээжээ. Мөн Нг "Одоо бид юу хийхээ мэдэхгүй байна. Бид зүгээр л хэн ч бидэнд туслахгүй байгаа энэ хөгийн байдлыг бүх хүмүүст ойлгуулахыг хүссэн юм. Би ойлгохгүй байна" гэсэн байна.Этта Нг бол Жэки Чан болон гоо бүсгүйгээр тодорч явсан Элайн Нг нарын дундаас төрсөн охин юм. Жэки одоогийн эхнэр Жоан Линтэйгээ гэрлэх гэж байхдаа Элайнтай учир ургуулсан гэдэг.Өнгөрсөн жил 49 сая долларын орлоготой ажилласан жүжигчин эр охиныхоо тухай олон нийтэд ганц үг ган хийлгүй өнөөдрийг хүрсэн. Харин Эттагийн ээж Элайн охиноо ажил хийх хэрэгтэй гэж үзжээ. Тэрбээр "Хэрвээ тэд мөнгөгүй байгаа бол ажил олж хийх хэрэгтэй. Тэд хэн нэгний, ялангуяа эцгийнхээ нэр хүндийг унагахын тулд бичлэг хийж бусдад мэдээлэх шаардлагагүй. Хүн бүр ажил хийж мөнгө олдог болохоос биш хэн нэгний нэр хүндээр мөнгө олох ёсгүй" хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.Нг охины хувьд өмнө нь Чаныг хэзээ ч эцгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан. "Би түүнийг миний аав гэж хэлэхгүй. Би "Өө, жүжигчин Жэки Чан байна" л гэж хэлэх болно" хэмээж байв. Тэрбээр өнгөрөгч 10 дугаар сараас хойш инстаграмаараа дамжуулан ижил хүйстэн гэдгээ зарлаж, Отумыг найз бүсгүйгээ хэмээн танилцуулж байсан төдийгүй өөрсдийнх нь бэлгийн чиг хандлагаас болж хүмүүс шоглож, гадуурхаж байгааг ч хэлж байсан юм. Гэсэн ч тэднийг нийгмийн сүлжээгээр маш олон хүн дэмжиж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18