ХАМГИЙН ЗАЛУУ ДЭЛХИЙН АВАРГЫН ЭЭЖ Н.ГАНЧИМЭГ: ЯЛЖ ИРЧХЭЭД ЭЭЖЭЭ БИ ЧАДСААН ГЭЭД ИНЭЭГЭЭД БАЙСАН



Дөрөвдүгээр сарын 20-28ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Жюү-Жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцож өрсөлдсөнөөс манай улсын 30 тамирчин оролцож, 30 медаль хүртсэн юм. Тэдний нэг зургаан настай Дэлхийн аварга А.Хүслэнгийн ээжтэй ярилцлаа. А.Хүслэн нь Kids-2 ангиллын 23 кг-д алтан медаль хүртсэн юм.

Сайн байна уу танд болон хүүд нь баяр хүргэе

-Баярлалаа энэ өдрийн мэнд хүргэе.

Хүү нь энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Хичээллэж эхлээд яг нэг жил болж байна. Таван настайгаасаа хичээллэж эхэлсэн.

Хамгийн анх энэ Жюү жицүгийн спортоор хичээллүүлье гэдэг санааг хэн гаргасан бэ? Яагаад энэ спортыг сонирхсон бэ?

-Хамгийн анх аав нь хүүгээ ямар нэг спортын төрлөөр хичээллүүлье гээд эхлээд жудо сонирхож байгаад Жюү-Жицү хүүхдэд илүү тохиромжтой хэвтээ барилдаан их хийдэг гэмтэл бэртэл гарах нь бага бие хамгаалах зорилготой. Тийм учраас бага насны хүүхдэд тохиромжтой их зүгээр спорт байдаг юм байна гэсэн юм. Манай хүү ч өөрөө их дуртай байсан.

Хүүхэд нь нэгдүгээр ангид сурдаг. Үүний хажуугаар бэлтгэл сургалт хийхээр ядардаг уу? Хэрхэн зохицуулдаг вэ?

-Улсын сургуульд сурдаг болохоор харьцангуй ачаалал бага хичээл нь өглөө ороод өдөр тардаг. Гэртээ ирж цай ундаа уучхаад үдийн хойно бэлтгэлдээ яваад орой ирээд хичээлээ хийгээд хоолоо идээд унтдаг даа. Долоо хоногийн нэг дэх, гурав дахь, дөрөв дэх, хагас сайн өдрүүдэд бэлтгэлээ хийдэг. Манайх хоёр хүүхэдтэй бага маань гурван настай одоохондоо ажил хийдэггүй, цаг заваа хүүхдүүддээ л зарцуулж байна даа.

Нэг жилийн хугацаанд дэлхийн аваргаас өөр ямар амжилт үзүүлсэн бэ, мөн хүүхдийг хүмүүжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Жюү-Жицүгийн улсын аваргаас хүрэл медаль Азийн аваргад ороод шагналт байранд орсон байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд явуулахдаа гаргасан амжилт, бэлтгэл сургуулилтыг харж явуулдаг. Манай хүүхэд энэ спортоор хичээллэж эхлээд маш их биеэ дааж сурсан, өөртөө итгэлтэй, хамт олонтой, нас насны ангиллын хүүхдүүд явдаг учраас хүнийг хүндэлж харьцаж байна. Мөн их нээлттэй болсон. Спорт хүнийг асар их хүмүүжүүлдэг юм байна. Хүү маань өөрөө маш их дуртай үүнд ингэж дуртай болж байгаагийн бас нэг шалтгаан бол багш нарын үүрэг нөлөө маш их байгаа гэж бодож байгаа.Мундаг сайн багш дасгалжуулагч нарт нь маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Мэдээж гадагшаа явахад очоод байрлах байр хоол гээд зардал, мөнгө санхүү хэрэгтэй энэ бүгдийг хаанаас гаргасан бэ?

-Өөрсдөө л гаргана даа цаашдаа дэлхийн аварга болон гадагшаа тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүдийг улсаас дэмждэг байвал зүгээр санагддаг. Хэдий өөрсдөө сонирхоод шалгараад явж байгаа ч гэсэн Монгол улсын нэр Дэлхийд гарч байгаа шүү дээ. Заавал спортоор ч биш ч гэсэн оюун ухаанаараа тэргүүлдэг хүүхдүүд зөндөө байгаа аль алинд л улс дэмждэг байвал зүгээр байх.

За баярлалаа хүү нь хамгийн сүүлд аль улсын тамирчинтай барилдсан бэ?

-Украины тамирчинтай барилдаад нэг ялагдсан тэгээд царай нь урвагар байсан.Тэмцээн дуустал уулзаагүй л дээ.Тэгээд дараа нь АНЭУ-ын тамирчинтай барилдаад ялсан байгаа. Ялж ирээд ээжээ би чадсаан гээд л инээгээд байсан их баяртай байгаа хүүгээрээ болон багш нараар нь бахархаж байна.

Одоо хүүхдээ ямар нэг зүйлээр хичээллүүлье гэж бодож байгаа эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Заавал энэ Жюү- Жицү биш юмаа гэхэд ер нь спорт бол хүүхдэд маш их хүмүүжлийг өгдөг юм байна шүү. Ядаж л утас ухаад суух зав олгохгүй pc тоглоомтоглоод байхгүй их зүгээр юм байна. Бага хүүгээ дараа жил дөрвөн нас хүрэхээр нь бас өгнө гэж бодож байгаа. Одоо ахаасаа бага багаар суралцаад л байгаа. Спорт хүүхдэд эх орон үзлийг ч олгодог. Ялж ялагдаж сурна бас сэтгэл зүйд их нөлөөлдөг юм билээ. Дээрээс нь биеийн эсэргүүцэл сайжирна манай хүүхэд өвөл бараг ханиад хүрээгүй.

За баярлалаа хүүгийнх нь сурлага болон спортод илүү их амжилт хүсье. Олимпын аварга болоорой миний дүү

-Ирж уулзаж ярилцсанд маш их баярлалаа, баяртай

ЯРИЛЦСАН: Б.НАРАНТУЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр