“ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ”-Г ГАРДУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-г гардууллаа.

Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-ээр шагнах тухай зарлиг гаргасан юм.

Зарлигт:

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-ийн 2017 оны шагналаар,

Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд төсөр зардлаар хангах эдийн засгийн үр өгөөж бүхий, барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, нийгэм, эдийн засаг, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалт – "Эрэл" ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат-I"-ийг,

Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө оруулалтын дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг,

Орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, аймгийн төвийн сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай" гэжээ.

Зарлигийг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-г гардуулж, үг хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25