ОРОН НУТАГТ АЛТ ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭНЭ


"Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар" Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-108 дугаар тушаал батлагдан холбогдох ажлуудыг эхлүүлээд байна. Мөн Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны 2018 оны 2 дугаар сарын хурлаар 2018 онд орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохыг дэмжиж, ажлын төлөвлөгөө, төсвийг тус тус баталлаа.

Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад "Үнэт металлын сорьцын лаборатори" байгуулах болсонтой холбогдуулж, Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах "Нэг цэгийн үйл ажиллагаа"-г эхлүүлэх юм.

Орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох үйл ажиллагааг эхлүүлж, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр баруун болон төвийн бүсийн аймгуудад алт олборлогч компани, бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгахын зэрэгцээ зах зээлийн өндөр үнээр худалдан борлуулах боломжуудыг бий болгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18