​САУДЫН АРАБ ДӨРВӨН САРЫН ДОТОР 48 ХҮНИЙГ ЦААЗАЛЛАА


Саудын Араб улс энэ он гарсаар дөрвөн сарын дотор 48 хүнийг цаазалсны тал нь хүчирхийллийн бус, хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэгсэд байсныг Human Right Watch (HRW) хүний эрхийн байгууллага мэдээллээ.АНУ-д төвлөрдөг тус байгууллага хэт шударга бус хууль эрх зүйн системээ сайжруулахыг Саудын Арабын эрх баригчдад уриалсан байна.HRW байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Саудын Араб 2014 оны эхнээс хойш нийт 600 орчим хүнийг цаазалсны гуравны нэгээс илүү нь хар тамхитай холбоотой хэрэг үйлдэгсэд байгаа юм.Зөвхөн 2017 онд тус улсад нийт 150 орчим хүнийг цаазалсан байна. Исламын хатуу хууль ёстой Саудын Арабт цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгойг нь цавчих арга хэрэглэдэг.Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман саяхан Time сэтгүүлд ярихдаа тус улс хүн амины хэргээс бусад зарим хэрэгт оноодог цаазын ялаа насаар нь хорих болгон өөрчлөх боломжийг судалж байгаагаа мэдэгдлээ.Тэрээр шашны хуучинсаг дэг ёстой улс орноо шинэчлэхээр ажиллаж байгаа удирдагчид тооцогддог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18