“ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” УРИАНД МЯНГАН ЗАЛУУ НЭГДЭВ


Монгол Улсын хөгжлийн тулгуур болох өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаасурьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой"ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ"сургалтыг өнөөдөр Их засаг "Чингис СООСЭ" Олон Улсын их сургууль дээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраасСонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс, СЭМҮТ, Эрдэнэ тав баг ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад Ерөнхий боловсролын 42, 65, 107-р сургуулийн ахлах ангийн сурагчид,"Чингис Соосэ" Олон Улсын Харилцааны сургууль, "Их засаг" Олон улсын их сургууль,"Эдийн засгийн сургууль", "Чингис Соосэ" Олон Улсын их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн оюутнууд, нийт 1000 гаруй залуучууд хамрагдлаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр "Хязгаар үгүй мөрөөд" сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, "Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе" сэдвээр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга", Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал" сэдвээр "Эрдэнэ тав" ТББ-ын тэргүүн Н.Энхбаатарнар мэдээлэл хийв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Аливаа улс орны залуучууд гэгээн мөрөөдөлтэй, зөв зорилготой байж улс орон хөгждөг.Тиймээс манай газар нийслэлийн Иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг хэвшүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгохоор ажиллаж байна. Эл аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг өргөнөөр хамруулна. Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг залуучуудтайгаа хамтран дэвшүүлсэн. "Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе" урианд нэгдэхийг залуучуудаасаа хүсье. хэмээлээ. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18