ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ ЗОЛИОСЛОСОН ТАХИЛГЫН УЛ МӨРИЙГ ИЛРҮҮЛЭВ


Үндэсний Газар зүйн Нийгэмлэгээс санхүүжүүлсэн олон улсын эрдэмтдийн баг Перу улсын хойд эргээс хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүүхдийн амь золиослосон тахилгын ул мөрийг илрүүлжээ.Номхон далайн эрэг дагуу орших "Хуанчакуито-Лас Лламас" хэмээх газраас 550 жилийн өмнө шашны зан үйлийн дагуу алагдсан 140 хүүхдийн араг яс олдсон байна.Тухайн үед энэ газрын ойролцоо Чиму эзэнт улсын нийслэл байсан гэдэг. Сүүлд тэднийг Инка улс эзлэн өөртөө нэгтгэжээ.Олдсон араг яснуудыг шинжлэхэд хүүхдүүдийн цээжийг сурамгай задалж, зүрхийг нь сугалсан гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна. Хүүхдүүд 5-14 настай байсан ба тэдэнтэй хамт 200 лам гөрөөсийг оршуулсан байжээ.Шинэ олдворын гол онцлог нь золиослогдсон хүүхдүүдийн тоо гэж Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн археологич Кристин Роми ярьсан байна.Үүнээс өмнө илэрсэн хамгийн олон хохирогчтой олдвор нь эртний Ацтекуудын нийслэл Теночтитланд 1481-1486 оны хооронд болсон тахилгын газар байсан ба тэндээс 42 хүүхдийн араг яс олдсон юм.Ийм олон хүүхдийн зүрхээр бурхныг тахих болсон шалтгааныг эрдэмтэд тухайн газар нутагт их хэмжээний хур бууж, амьжиргааны гол эх үүсвэр газар тариаланг нь сүйтгэж байсан тул үерийг зогсоохын тулд үйлдсэн гэж дүгнэжээ.Энэ бүс нутаг хуурай цаг ууртай тул гэнэтийн их хур тунадас гамшиг тарьж байсан гэж үзсэн байна. Тиймээс эртний Чиму улсын иргэд бүгдээрээ өлбөрч үхэхгүйн тулд хүүхдүүдээ золиослосон бололтой. Жорж Мэсоны их сургуулийн антропологич Хааген Клаус "хүмүүс үхлийн ирмэгт тулахаараа өөрт байгаа хамгийн үнэтэй зүйлээ бурханд өргөдөг байсан" гэж тэдний үйлдлийг тайлбарлаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18