"ЭТТ"-Н 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ИРЭХ ОНООС АШИГ ХҮРТЭНЭ

Admin
Өчигдөр

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2018.4.27/ болж, 2017 оны ажлын болон санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэд дүгнүүллээ. Жил бүр алдагдалтай ажилладаг тус компани 2017 онд анх удаа ашигтай ажиллажээ. Тодруулбал, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх алдагдлаа нөхсөнөөр 46.8 тэрбум төгрөг үлдсэн аж. Төлөвлөгөө ёсоор хувьцааны 20 хувийг олон улсад гаргах бөгөөд 65 хувийг "Эрдэнэс Монгол", 14.5 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшдэг. 1072 хувьцааг 2511 мянган иргэнд хуваавал нэг хүнд 3000 орчим төгрөг ногдох юм байна. Тиймээс иргэд дараа жилээс хувьцааны ногдлоо авах шийдвэр гаргалаа.

Хуралд компанийн 40 гаруй төлөөлөл, удирдлага, хувьцаа эзэмшигчдийн 50 гаруй төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, "Эрдэнэс Монгол" компани, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцлоо.

2511 МЯНГАН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БИЙ

Хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг тайлбар хийв. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" компани 2017 онд амжилтаар дүүрэн байлаа. Өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, татварын дараа 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2018 онд 1072 хувьцааг амилуулах ажил дээр нэлээд ажил хийж ахиц гаргасан. Үүний дүнд 2010 оноос хойш мөрдөж байгаа "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн дүрмийг батлуулан, компанийн тухай хуульд нийцүүлэх, хувьцаат компанийн мөн чанарыг олж авах, төр болон иргэдэд ногдох хувьцааг олгох эхний алхмаа хийсэн. Хоёрт, 1072 хувьцааг амилуулах үүднээс 2511 мянган хувьцаа эзэмшигчийг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компани нөөцийн үнэлгээгээр 11.2 их наяд төгрөгийн биет бус хөрөнгөтэй болж байгаа. Бүтээгдэхүүний хувьд 2017 он ахицтай байлаа. Нийтдээ 8.5 сая тонн нүүрс экспортолсон. Хөрш зэргэлдээ, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч уул уурхайн компаниудтай хамтран нүүрс баяжуулах, баяжмал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс нүүрсийг угааж, эцсийн бүтээгдэхүүн байдлаар хүргэх ажил 2017 онд хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани 2018 онд бизнесийн маш том шийдвэр гаргах, шийдвэрийг баталгаажуулах ажил үргэлжилнэ. Энэ хүрээнд гурван том зорилго тавьсан. Нэгдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг баталгаажуулж, компанийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажил хийнэ. Хоёрт, үйлдвэрлэлийн ажлыг шинэ түвшинд гаргана. Олон улсын шинэ технологийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлт хийнэ. Компанийн үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий дэд бүтцийг дэмжинэ. Гуравт, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргана. Олон улсын болон дотоодын компаниуд тай хамтран шинэ бүтээгдэхүүн гаргана. Хамгийн гол нь 2018 онд компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог байх зорилт тавьсан. Хил дээр бүтээгдэхүүнээ зардаг биш, эцсийн хэрэглэгчид хүргэх боломж бидэнд бий. Иргэд 1072 хувьцаа хэзээ амь орох вэ гэж асуудаг. Энэ оны есдүгээр сард дотоодын биржид компанийнхаа хувьцааг гаргана. Бид дотоодын хөрөнгийн биржид тавьдаг шаардлагыг 85 хувьтай хангасан байгаа. 2019 оны нэгдүгээр сард олон улсын хөрөнгийн биржид тавьдаг шаардлагыг хангана. 2019 онд өндөр ашигтай ажиллана гэсэн итгэлтэй байгаа. Ингэснээр төр болон аж ахуйн нэгж, иргэн эзэмшдэг 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оноос ногдол ашиг хүртээнэ гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 11 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 11 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 12 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 17 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 18 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25