ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН 1.2 САЯ АМ.ДОЛЛАРААР БҮТСЭН ГЭЛЭЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа. Хөх хот нь ӨМӨЗО-ны төв томоохон хот бөгөөд ногоон байгууламж, гудамж талбайн тохижилтыг иргэдийнхээ амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан хийдэг байна.Хөх хотын ногоон байгууламжийн газар нь арчилгаа, барилга, хортон, арчилгаа төлөвлөлт зэрэг 14 хэсгээс бүрдэх бөгөөд нийт 1000 гаруй орон тооны болон гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хөх хотын ногоон байгууламжийн газар ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч, жил бүр 1000 га талбайг цэцэрлэгжүүлэх, иргэдээс газрын чөлөөлөн авч, орон сууцжуулах, тэдэнд ажлын байр бий болгох зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ.Тус хот нь цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн стандартад хүрсэн ногоон хот болох зорилтоо биелүүлэхийн тулд шинээр орон сууцны хороолол, хотхон байгуулахдаа 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байхаар хуульчилсан байна. Түүнчлэн хуучин хогийн цэг байсан газрыг сэргээн засварлан Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Уг хүрээлэнд 44 төрлийн мод бут, сөөг, бутлаг ургамал ургадаг бөгөөд иргэдийн ирэх дуртай газруудын нэг болжээ. Мөн тус хотын томоохон бүтээн байгуулалт болох Хөх хотын 70 жилийн ойд зориулан босгосон бүх ард түмний үндэстний соёл спортын цогцолбор ирэх сараас бүрэн ашиглалтад орж иргэдийг хүлээн авч эхлэх юм . Уг төв 3 давхраас бүрдэх бөгөөд морин спортын олон улсын болон дотоодын тэмцээн уралдааныг зохион явуулах боломжтой. Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нийт 1.2 сая ам.доллараар бүтжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18