ГАХАЙНД ХҮНИЙ НҮД СУУЛГАЖЭЭ


Эмнэлгийн үйлчилгээнд нөхвөрлөх (донор) эрхтний хангалтгүй нийлүүлэлтээс шалтгаалаад эрхтэн хомсдлын хямрал тулгарч байгаа. Үүнийг шийдвэрлэх, эмч нарт шинэ боломж олгох зорилгоор гахайд хүний эрхтэнийг амжилттай ургуулаад (чимера) байна. Cаяхныг хүртэл эрдэмтэд хүний эрхтэнтэй ижил хэмжээтэй гахайны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой байж магадгүй гэж таамаглаж байсан ч гахайны эдийн дархлааны системийн урвуу хариу үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй байсан юм. Харин хүний бие организмын ямар ч эс, эдийг үүсгэдэг үүдэл эсийг хэрэглэн лабораторит шинэ эрхтэн ургуулах туршилтыг амжилттай явуулсан боловч гурван хэмжээст бүтэцтэй эрхтний бүрдлийг гаргах боломж хараахан олдоогүй юм.


Гэхдээ АНУ-ын Биологийн судалгааны Солк Институтын баг дээрх санааг нэгтгэж, гахай дотор хүний эд ургуулах боломжтойг харуулаад байна. Уг судалгааны ажилд 4 жилийн хугацаанд 40-өөд хүний үүдэл эс, 1500 орчим гахайн үр хөврөлийг хэрэглэн амжилтанд хүрчээ.

Солк Институтын генийн экспрессийн лабораторийн судлаач, профессор Жуан Карлос Изпизуа Бельмонте "Бид амжилттай хийсэн туршилтынхаа үр дүнг үнэлүүлэх арай болоогүй. Уг туршилт нь анхны чухал алхам болсон. Бид дараагийн туршилтандаа гахайн эрхтэнд хүний эсийг шилжүүлэн суулгаж түүний үүргийг алдагдуулахгүйгээр эд юмуу эрхтэн ургуулах зорилготой байгаа" гэжээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүнээс өөр төрөл зүйлийн амьтны ДНХ-г ашиглан тухайлсан амьтны эд, эрхтэн хөгжиж чадах эсэхийг харахын тулд хулганы үр хөврөл рүү хархны үүдэл эсийг оруулж анхны харх-хулганы эрлийзийг гарган авчээ Энэхүү аргаа гахайд ашиглаж хүн-гахайн эрлийз үр хөврөлийг бий болгож түүнийг эм гахайнд шилжүүлэн суулгасан байна. Ингээд эрдэмтэд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд 3-4 долоо хоногийн туршид байнгын хяналтанд байлгах явцад тээгч эсүүд зөвхөн булчингийн бүтцэд муу нөлөө үзүүлж буйг ажигласан байна. Уг судалгааны ажлын үр дүнгээ "The Cell" сэтгүүлд хэвлүүлсэн нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтдийн анхаарлыг татаад байна. Тухайлбал: Эдинбургийн Их сургуулийн, амьтны биотехнологийн профессор, Рослин Институтын орлогч захирал, Брусс Вайтлав: "Энэ өгүүлэл үнэхээр сэтгэл догдлом, гахайны үр хөврөлд хүний эсийг нэвтрүүлснээр хүн-гахайны эрлийзийг бараг л гаргаж ирснээр үл барам шинжлэх ухааны үр дүнтэй нийтлэл болж чадсан. Энэ нь үр хөврөлийн эсийн хөгжил, механизмыг ойлгох боломж олгож байгаагаас гадна хүний эсийг ашиглаж чадвал онцгой чимерануудыг гарган, хүний эд эрхтнийг ургуулан шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн чимераг бүтээснээр эрдэмтэд ургийн өсөлт хөгжил, өвчин дарангуйлах системийг ойлгож авахаас гадна шинэ эмийг туршиж биотехнологийн шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм" гэжээ.


Амьтныг өөр амьтан болгох, амьтанд хүний эрхтэний хэсгийг оруулах туршилтууд Их британид Home office-ийн (цагаачид, терроризмын эсрэг, цагдаа, эмийн бодлого холбогдох шинжлэх ухаан ба судалгааг хариуцдаг засгийн газрын байгууллага) журмын дагуу харин Америкт үүдэл эс судлалын хүрээлэнгийн зааврын дагуу явагддаг. Чимера нь хэдийгээр шинжлэх ухааны хувьд шинэ дэвшил болж чадаж байгаа ч зарим хүмүүс үүнд эсрэг байр суурьнаас хандаж байна.Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн туршилт хийхээсээ өмнө олон нийтийн саналыг авах шаардлагатай. Хэрэв хүний эс амьтны тархинд нөлөөлөн хүний ухамсрын шинж тэмдэг илэрч эхэлвэл ёс зүйн хүнд асуудлыг хөндөхөөс гадна "мангасыг" бий болгохвий гэсэн болгоомжлолтой байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22