"ЦАХИМ МӨНГӨ"-НИЙ ЖУРАМ 6-Р САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ


Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор "Цахим мөнгөний журам"-ыг шинээр боловсруулж, баталлаа.

Энэ журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжинэ гэж Төвбанк үзэж байна.

Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монголбанкнаас цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан хуулийн этгээд байна. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байхаар журамлажээ. Цахим мөнгөний журамтай ЭНД дарж танилцана уу.

Хэрэглэгчийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ нэг сая төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байна. Нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байна хэмээн журамд тусгасан байна.

Энэ журам зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Монголд цахим мөнгөөр гүйлгээ хийх зохицуулалт ийн бүрдэж буй юм.

Эх сурвалж: Монголбанк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18